Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гармыг хааж засварлана
Нийгэм
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Их хүрээ гудамж буюу Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гармыг маргааш буюу долдугаар 1-ний өдөр богино хугацаагаар гурван удаа хаах болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Засварын ажилтай холбоотойгоор өглөөний 06:30 цагаас 10 минут, 10:00 цагийн орчимд 10 минут, 11:10 цагийн орчимд 5 минутын хугацаатайгаар нийт гурван удаа хаах тул иргэд жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөн, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ.