Ариун эрин үе : эрх тэгшийн хувьсгал.
НийгэмАриун эрин үе : эрх тэгшийн хувьсгал.
Ариун эрин үе ирэхэд ямар ч харгис төр тулан зогсож чадахгүй гэж дэлхийн нэрт философич Жан Жак Руссо философдсон байдаг.
90 оноос хойш Монгол улс социалист лагерийн Монгол улсаас дэлхийн лагерийн Монгол улс болсон.
Өнөөдрийн дэлхийн Монгол улсыг эдийн засаг, санхүү, шинжлэх ухаан, инженерчлэл, улс төрийн салбарын дэлхийн удирадагч нар л авч явж чадна.
Дэлхийн удирдагчдыг бэлтгэдэг дэлхийн топ их сургуулиудыг Монгол улсад оруулж ирэх эсвэл Монгол залуучуудыг тийш нь илгээж бэлтгэнэ.
Эс бэлдвэл Монгол оронд хөгжлийн гарц байхгүй гэдэг нь абсолют үнэн болно.
20-р зууны эхний үеэс өнөөдөр хүртэл хүн төрөлхтөн үндэсний тусгаар тогтнолын хувьсгал /ардын намын хийсэн ажил/ , эрх чөлөөний хувьсгал /ардчилсан намын хийсэн ажил/ өрнөж одоо эрх тэгшийн хувьсгал / шинэ улс төрийн хүчин л хийнэ / хүн төрөлхтөнд ариун эрин үеийг авчирах нь тодорхой болж байна.
Эрх тэгшийн хувьсгалыг дэлхийн удирдагчдын төвшинд бэлтгэгдсэн Монголын шинэ үе хийх болно.
Монголын ард түмэн эрх тэгшээ олж авахын тулд хүлээгээд ирэхгүйг ойлгож хувьсгалаар олж авдаг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Энэ хувьсгал нь шинэ конститутын хувьсгал байх болно.
Эрх тэгшийн хувьсгал нь зөвхөн
Монголчуудын хувьсгал биш нийт хүн төрөлхтөний ариун эрин үеийг авч ирэх хувьсгал гэдгийг АНУ, Европын холбооны улс орнуудын сэхээтнүүд ухамсарлан ажил хэрэг болгож эхэлж байна.
Зайлшгүй ариун эрин үеийн шуурга дэлхий дахиныг хамарсан үед харгис төрийн дарангуйлал, шашны дарангуйлал, мухар сүсгийн дарангуйлал, худлын дарангуйлал, авилгалын дарангуйлал, олигархын дарангуйлал, ядуурлын дарангуйлал оршин тогтнох ямар ч боломжгүй.
Эдгээр дарангуйлалыг эрх тэгшийн хувьсгал авсалж чадна.
Эрх тэгшийн хувьсгалыг сэхээтнүүд сэм хуйвалдаж, нам хийх ёстой гэж Францын нэрт философич Philippe Buonarroti хэлсэн байдаг.
Учир нь аливаа үндэстний дадал болсон уламжлал нь тухайн үндэстний хөгжил дэвшилд саад болдог учираас сэм хуйвалдаж, нам хийх ёстой гэжээ.
Монголчууд эдийн засгийн эрх тэгш эрхээ олж авах нь хүнд ажил биш:
1.Монголчууд адаглаад гурваас багагүй орлогын эх үүсвэртэй болохыг нь төр баталгаажуулах ёстой.
1.1 Цалингын орлого.
1.2 Ажиллаж байгаа компаныхаа хувьцааг цалингын тодорхой хувиар худалдаж авах эрхийг нь баталгаажуулах хэрэгтэй.
1.3 Өдөр тутмын хэрэгцээнээс давсан орлогыг хадгалах биш нийтийн өмчид хувьцаат компаны хувьцааг худалдан авч жил бүр дэвидэнт хүртэж байхыг баталгаажуулах хэрэгтэй.
2 Монголчуудыг орлогын 3 эх үүсвэртэй байлгахын тулд нийтийн өмчит компаниудыг олноор үүсгэх хэрэгтэй.
Тухайлбал ард түмний татвараар бүрдсэн төсвийн мөнгөөр байгуулагдсэн жижиг дунд үйлдвэрийн сан, зээлийн баталгаа гаргах корпорац, хөгжлийн банк, засгийн газрын тусгай зориулалт бүхий сангууд хувийн хэвшилтэй хамтарч хөрөнгө оруулалттай сангуудыг аж үйлдвэрийн чиглэл бүрээр хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулан хөрөнгө оруулалт авч байгаа аж ахуйн нэгжүүдийг тодорхой хувиа хөрөнгийн биржээр арилжаалан нийтийн өмчит компани болгох нөхцал тавин гэрээгээр баталгаажуулах хэрэгтэй.
Тодорхой хувиа хөрөнгийн биржээр арилжаалан нийтийн өмчит компани болох сонирхолгүй аж ахуйн нэгж, хувь хүнд дээр дурьдсан сангуудаас зээл олгохгүй байхыг хуулинд тусгаж өгөх хэрэгтэй.
3.Нийтийн өмчит бус компаниудыг хувьчлал болон тэндэрт оролцох эрхийг хуулиар хориглосноор Монголын бизнэс эрхлэгчид өөрийн компанийг нийтийн өмчит компани болгох сонирхол гарч ирэх юм.
Үүний үр дүнд Монголын хөрөнгийн бирж үйл ажилагаа нь идэвхижихээс гадна компаниудын өмчийн болоод менежментийн эрх нь олон улсын жишгийн даруу тус тусдаа хараат бус байх соёл бүрдэнэ.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол түмэн мандан бадрах болтугай
Доктор
Хийморь Чука
2020-7-1