"Хүннү эйр" ХХК​​-ийн үйлчлэгч нислэгийн үеэр таталт өгсний улмаас ослын буулт хийлээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-01 00:11:32

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Мөрөн” нисэх буудалд 2021 оны 6-р сарын 30 -ны орой 21:39 цагт Алматы- Улаанбаатар чиглэлийн 
“Хүннү Эйр” ХХК-н 58 зорчигчтой онгоц ослын буулт хийсэн байна.
Ослын буулт хийх болсон шалтгаан нь агаарын хөлгийн ахлах үйлчлэгч 23 настай Э нь гурван удаа таталт өгч, ухаан алдаж унажээ.
Улмаар “Мөрөн” нисэх буудалд Хөвсгөл аймгийн ОБГ, МХГ, ЭМГ-н холбогдох албан тушаалтан нар ажиллаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна.
Нисэхийн аюулгүйн байдлын хороо хуралдаж, тухайн онгоцыг нислэг үйлдлүүлэхээр шийдвэрлэсэн тул оройн 23:12 цагт Мөрөнгөөс-Улаанбаатар чиглэлд хөөрчээ.
Тухайн онгоцоор зорчиж явсан иргэд бүгд коронавирусын эсрэг вакцины  хойр дахь тундаа хамрагдсан мөн PCR шинжилгээтэй байжээ.


Холбоотой мэдээ