Зохиолч Пүрэвмаа: Херо Баатар аа чаддаг юм бол дэлхийн хэмжээний найруулагч болоорой

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-05 05:12:39

Зохиолчид удахгүй энэ нийгмээс арчигдах тийшээ хандлаа. Хятадаас цаасаа оруулж ирдэг. Мэдээж цаасны үнэ 35 хувиар огцом нэмэгдсэн тул бидэнд номоо хэвлүүлэх үү, мөрөөрөө амьдрах уу гэдэг сонголт л үлдлээ. Дээр нь бид бол найдвартай татвар төлөгчид шүү. Нэг ширхэг зарагдсан ном тус бүрээсээ улсад татвараа төлдөг. Харин ч чив чимээгүй хөдөлмөрлөж, болгож өдий хүрлээ.

Херо Баатарт үнэндээ л атаархаж байна. Тэр ядаж бидэн шиг улсад татвар төлдөг юм уу? Уран бүтээл туурвисныхаа төлөө улсад татвар төлөх битгий хэл ард түмний мөнгөөр зугаагаа гаргахыг байнга л харж байна. Тэр Карантин шоу гэж юу байсан бэ? Маазарсан, орилсон хэдэн юмнуудаас нь ном гэдэг нэг үг гараагүй.

Нэг зохиолч урьж ярилцлага хийгээгүй. Тэгээд хэдэн тэрбумаар хийсэн гэлээ. Тэрний оронд бид нарын номыг хэвлүүлээд айл өрх бүрд тараалаа гэвэл би тэг л гэнэ. Харин ч баярлана. Хүмүүсийг ном уншдаг болгох гэж хойч үеэ номтой нь авч үлдэх гэж бид дор бүрээ хичээдэг. Биднийг хэн ч хэзээ ч дэмжиж байгаагүй.

Дуучид, хамтлагуудыг ивээн тэтгэх нь илүү дээр гэж нэг бус удаа том захирлуудаас сонсож л байлаа. Хэрвээ надад Херо Баатар шиг сайд дүү байсан бол мөн ч гоё оо. Би лав шууд цаасны үйлдвэр байгуулна. Тэгээд номоо хэвлүүлж чадахгүй байгаа зохиолч, орчуулагчдынхаа бүтээлийг хэвлэж өгнө. Айл бүрд номын багц өгнө. Эхэндээ уншихгүй л байна биз. Хүн өөрт байхгүй юм аа тоодоггүй. Хажууд нь байгаад байвал эргүүлж, тойруулж үзээд анзаарч эхэлнэ. Монголчуудыг юун ном, тэгснээс талхаа авъя гэдэг сэтгэхүйд оруулж, туйлдуулсан болохоос биш бид оюунлаг хүмүүс шүү.

Хэрвээ надад Херогийн Баатар шиг боломж байсан бол би хэзээ ч бусдын цус, нулимсаар уран бүтээлээ туурвихгүй. Сайн хүн сайн уран бүтээлч болдог. Тэр сайн хүн биш. Нийлсэн, хамтарсан болгоноо хорлож, нийгмийн өмнө хог шаар болгож шидэж хаядаг. Бөгсөндөө нууц камер хавчуулж явдаг хаха. Дандаа шантааж хийж, дарамталдаг. Наадам эсэргүүцээд эхлэнгүүт өөр найруулагчдыг гаргаж ирээд тэдэн рүү ард түмний хараал зүхлийг нэг цагийн дотор л эргүүлж чадлаа. Зовлон үзээгүй хүн бусдын зовлонгоор зоолно оо гэж. Херо Баатарт ердөөсөө атаархаагүй. Миний чадвар тэр хүнийхээс илүү гарна. Хүн чанар минь илүү учраас.


Зүгээр л бусдын зовлонгоор тоглож Монголдоо ганц уран бүтээлч шиг дөвчигнөж байгааг нь харсан чинь дургүй хүрчихлээ. 

Өнөөдөр Херо Баатарт монголын ард түмний хөлс хүчээр олсон мөнгөөр санасан бодсон болгоноо чөлөөтэй хийж бусад уран бүтээлчдийн боломжийг булааж байна. 

Түүнээс биш тэр хүнээс илүү чадвартай, илүү хүнлэг, оюунлаг найруулагчид зөндөө бий. 

Мөнгөгүй учраас, дэмжигдэж чаддаггүй учраас авьяасаа залгиад сууж байна.

Херо Баатар өнөөдөр бүтээлээ мөнгөөр цохиж, өнгө оруулж бидэн хүргэсээр байгаад одоо тэр хүнийг гүйцэх хүнгүй болчихсон юм шиг. 

Яг үнэндээ ном уншдаггүй найруулагч гэдэг нь киноныхон текстээс мэдэгддэг шд. Найруулагч хүн маш их ном уншсан, бас асар их хүнлэг сэтгэлтэй байх ёстой.

Тэгсэн цагт хүссэн хүсээгүй Монгол биш дэлхий хүлээн зөвшөөрнө.




Холбоотой мэдээ