УИХ-н гишүүн Сү.Батболдын талаар гарсан мэдээллүүд

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-07-03 01:53:03


Сү.Батболд гуайн талаар гарсан мэдээллүүдийн нэгийг сонирхож үзлээ.

Лондонд байрлалтай өдөр тутмын сонин болох The Times ( https://en.m.wikipedia.org/wiki/The_Times хаягаар ороод үзэж болно) нь 1785 онд үүсэн байгуулагдсан, өөр нэг алдартай сонин болох 1821 онд байгуулагдсан Sunday Times -тай "эгч дүүс", нэр хүндтэй, чөлөөт хэвлэл юм байна.

Энэхүү сонинд "Монголын лидерийн Лондон дахь 11 сая паундын сууцыг битүүмжиллээ" гэсэн мэдээ 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтлэгджээ.  Холбоос нь;

 https://www.thetimes.co.uk/article/mongolian-leader-barred-from-selling-11m-london-flat-gs9q5pq68

Сарын 9.99 паунд төлөөд гишүүнчлэлийг нь авч, мэдээ мэдээллийг нь чөлөөтэй уншиж болдог энэхүү сонины мэдээнд дараах сонирхолтой зүйлүүдийг дурьдсаныг товчлон өгүүлбэл;

Дээд шүүхээс Knigtsbridge apartments дахь сууцанд дээрх хоригийг тавихдаа Монгол Улсын ерөнхий сайд асан 185 сая паундын дүн бүхий авилга, мөнгө угаалтын олон улсын гүйлгээний мөрдлөгийг эцэслэтэл зарах, шилжүүлэхийг хориглосон байна.

2009-2012 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан Сүхбаатарын Батболд нь үндэсний хэмжээний хоёр уурхайтай холбоотой хууль бус хэлэлцээрийн явцад хэдэн зуун саяар тоологдох доллар авсан хэрэгт сэжиглэгдэж байна.

Битүүмжлэгдсэн сууцны эзэмшигч нь Виржиний арлуудад байрлалтай оффшор компани бөгөөд С.Батболдтой холбоотой. Үүнтэй адилхан бас нэг орон сууц мөн л С.Батболдтой хамааралтай байсан бөгөөд 2017 онд Кипр-Израйлын тэрбумтан Тэдди Сага гэж нөхөрт зарагджээ.

Шүүгч Пелинг өөрийн шийдвэртээ "ноён С.Батболд болон түүний гэр бүлийн гишүүдтэй дээрх орон сууцтай холбоотой хүчтэй нотлох баримтууд бий" хэмээн дурьджээ.

Ноён С.Батболд болон түүний хамтрагчид хууль бус сангуудаас оффшор компанийн "лабиринт систем" үүсгэсэн.

Английн шүүхийн систем нь Эрдэнэт болон Оюутолгойн үйл ажиллагаатай холбоотой олон улсын мөрдлөгийн хүрээнд шийдвэрээ гаргасан.

Монголын албаныхан 250 орчим сая долларын хохирол тооцож байгаа.

Энэхүү мэдээлэл үндэслэлгүй бол 200 гаран жилийн түүхтэй The Times-аас нэр төрийн хохирлоо нэхэмжлэх эрх С.Батболд гуайд байгаа. 

Харин үндэслэлтэй бол өөрийн төлөөлдөг Монголын ард түмэндээ тайлбарлах үүрэг бас бий


Холбоотой мэдээ