Хятадын хоёр сансрын нисэгч бүхээгийн гадна ажиллав
ДэлхийХятадын Сансрын нисэгчтэй сансар судлалын инженерийн албаны мэдэгдсэнээр, Бээжингийн цагаар 2021 оны 7-р сарын 4-ний 8 цаг 11 минутад сансрын нисэгч Лю Бөмин Тяньхэ үндсэн бүхээгийн залгаас бүхээгээс гарах хаалгыг нээснээр 11 цаг 02 минут хүртэл Лю Бөмин, Тан Хунбө нар Хятад улсын бүхээгийн гаднах зориулалттай бие дааж судлан бүтээсэн “Фэйтянь” хэмээх сансрын шинэ хувцсаа өмсөж, Тяньхэ үндсэн бүхээгийн залгаас бүхээгээс гарч, робот гар дээр гишгүүр, хамгаалалтын төхөөрөмжүүд болон бүхээгийн гадна ажиллах платформ зэргийг угсарчээ.
Дараагаар робот гарын дэмжлэгтэйгээр сансрын станцын бүхээгийн гаднах холбогдох төхөөрөмжүүдийг угсрах зэрэг ажлыг хийнэ.
Бүхээгийн дотроос сансрын нисэгч Не Хайшэн нөгөө хоёроо туслан дэмжих холбогдох ажлаа хийж гүйцэтгэсэн юм.