Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" ОУНОБ анхны нислэгээ Токио руу үйлдэв
НийгэмӨнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлаас Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ ХК-ийн “Зүчи хаан” агаарын хөлөг Япон улсын нийслэл Токио хот руу анхны нислэгээ үйлдэв.
Энэхүү шинэ ОУНОБ үйл ажиллагаагаа эхлүүлж анхны нислэгийг үйлдэх ёслолд Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож баяр хүргэж үг хэллээ.
Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон шинэ нисэх онгоцны буудлыг барьж байгуулах төслийг хэрэгжүүлсэн Япон улсыг төлөөлөн Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй хоёр улсын албаны хүмүүс болон МИАТ ХК-ийн удирдлага, хамт олон тус ёслолд оролцлоо.
Энэ өдөр үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн ОМ501 аяллын анхны нислэгээ Улаанбаатараас Токио хот руу хийсэн бөгөөд мөн өнөөдөр Улаанбаатар-Гуанжоу, Улаанбаатар-Москва гэсэн чиглэлд нислэг үйлдэж байгаа юм байна.