2050 онд ХҮН, РОБОТ хоёр анх удаа гэрлэж магадгүй

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-04 10:08:33

Хүмүүс удахгүй роботтой дуртайя сэкс харилцаанд ордог болно гэж судлаачид үзэж байна.

Роботын чадвар улам бүр нэмэгдэж, хүнтэй улам бүр төстэй болж байгаа тул 2050 он гэхэд анхны хүн ба роботын гэрлэлтийг харж болзошгүй гэж тэд таамаглажээ.

Роботыг хүн бүр өөрийн хүсэл, сонирхлоор програмчилж болдог нь түүнийг маш их донтуулах хэрэгцээ болгоно гэж Айовагийн Кирквүүд Коллежийн робот судлаач Жоел Снелл саяхан Дэйли Старт ярьсан байна.

Снеллийн хэлж байгаагаар “Тэд энэ тал дээр хүнээс хамаагүй илүү байна. Үргэлж бэлэн, хэзээ ч үгүй гэж хэлэхгүй тул хүмүүс маш амархан донтох боломжтой” ажээ.

Бас саяхан “Robots, men and sex tourism” нэртэй судалгааг хийсэн эрдэмтэд Ян Ёомэн, Мишел Марс нар 2050 он гэхэд Амстердамын улаан дэнлүүний гудамж бүрэн робот биеэ үнэлэгчдээр дүүрсэн байна гэж зөгнөж байна.

Тэдгээр роботууд нь ямар нэг халдварт өвчин тусахгүй байх ба хотын захиргаа зайнаас тэдний үйл ажиллагаа, үнэ ханш зэргийг хянаж байх гэнэ.

Гэхдээ ийм шинэ харилцааны үр дүнд хүмүүс улам бүр зожигрох болно гэж өөр судлаачид сөрөг талыг нь дүгнэж байна.

“Хүмүүс роботтой сэкс харилцаанд орсны хамгийн эхний сөрөг нөлөөлөл нь тэдний зожигрол байх болно. 

Учир нь тэр үеэс амьд хүнтэй харилцах хэрэгцээ бүр мөсөн алга болох юм” гэж Де Монфорт Их сургуулийн роботын этик судлаач доктор Катлин Ричардсон Скай Ньюст ярьжээ.

 

Эх сурвалж: Independent

Холбоотой мэдээ