Бизнест амжилт авчрах Билл Гейтсийн 14 зөвлөгөө

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-04 10:51:59

Бөмбөрцгийн хамгийн баян эрхэм Билл Гейтс бизнес эрхлэгчдэд дараах 14 зөвлөгөөг өгч байна. 

Амжилт бол тааруухан багш. Ухаантай хүмүүсийг ялагдаж болохгүй гэж уруу татдаг. 

Ялалтыг тэмдэглэх нь таатай хэрэг. Гэхдээ алдаанаасаа суралцах нь хамгийн чухал зүйл юм. 

Бизнесийн ертөнцөд хөл тавихад хамгийн таатай цаг үе одоо л тохиож байна. Учир нь бизнесийн орчин өнгөрсөн 50 жилд өөрчлөгдсөнөөсөө ч хурдтайгаар ирэх 10 жилд өөрчлөгдөнө. 

Таны үйлчилгээнд сэтгэл нь ханаагүй үйлчлүүлэгчид л шинийг суралцах ундарга болох юм. 

Аль ч спортын тоглогчид дасгалжуулагч хэрэгтэй байдаг. Тиймээс танд ч бас дасгалжуулагч хэрэг болно. 

Таны юу хийж байгаагийн цаана санаа байх нь чухал. Тиймээс үйлчлүүлэгчээсээ ч сайн санаа олж авах хэрэгтэй. 

Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах хэрэггүй. Өөрийнхөөрөө хийж байгаа нь чамайг илэрхийлнэ. 

Нэг шийдвэрийг хоёр удаа гаргаж болохгүй. Шийдвэрлэх асуудал нь ондоо, нөхцөл байдал ч өөрчлөгдсөн учраас эхний гаргасантай ижил шийдвэр тус болох нь юу л бол. 

Асуудлын мөн чанарыг хүмүүст харуулсныхаа дараа шийдвэрлэж үлгэрлэ. 

Том амжилт гаргахын тулд заримдаа их эрсдэл хүлээх хэрэгтэй болдог. 

Анхнаасаа түншилсэн түншүүдээс бидний амжилт хамаардаг. 

Муу төлөвлөгөөтэй үед сайн мэдээлэлтэй байсан ч бүтэлгүйтнэ. 

Хямд үнэ санал болгосон цөөн тооны бизнес амжилт олсон. Тиймээс үйлчилгээгээ сайжруулахад анхаарлаа хандуул. 

Орчин үеийн хэрэглэгчид хямд үнэтэй өндөр чанартай бүтээгдэхүүн хүсэх



Холбоотой мэдээ