Хойд Солонгосчууд цурхиран уйлж, уй гашууд автацгааж байна: учир нь тус улсын удирдагч Ким Жон Ун 20 орчим килограмм туржээ!
Улс ТөрКим Жон Ун саяхан олны өмнө гарч ирэхдээ урьдынхаасаа мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байсан юм: тэрээр маш их турж, мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар бол 20 орчим килограмм хассан бололтой.
Хойд Солонгосын зурагтаар ярьж байгаагаас дурдахад, энэ байдал олон мянган жирийн ард иргэдийн зүрх сэтгэлийг эмзэглүүлж байна, тэд улс үндэстнийхээ удирдагчийн эрүүл мэндэд чин сэтгэлээсээ санаа зовж байгаа ажээ.
Хойд Солонгосын улсын телевизийн мэдэгдсэнээр, Ким Жон Ун-ий “турж эцсэн” байдал “манай ард түмний зүрх сэтгэлийг эмзэглүүлж байна” гэжээ.
Телевизийн тухайн нэвтрүүлэг бүхэлдээ удирдагчийн жин хассан сэдэвт зориулагдсан нь тус улсын хувьд маш ховор тохиолдол юм.
Учир нь удирдагчийн хувийн амьдрал, түүний эрүүл мэндийн тухай ярих нь Хойд Солонгост xориотой.
Баасан гаригт улсын хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэхүйц турсан Ким Жон Ун-ийг харсан Хойд Солонгос бүхэлдээ уй гашууд автаад байна хэмээжээ. Гэхдээ удирдагчийн жингийн асуудлыг ингэж хурцаар гаргаж ирж байгаа нь төр засгийн суртал ухуулгын ажлын нэг хэсэг гэж шинжээчид дүгнэж байна. Улсын удирдагчийн жингийн өөрчлөлтийг хүнд хэцүү үед дaрангуйллаа бататгах арга гэж тэд дүгнэжээ.
Цємийн зэвcэгтэй ч ядуурлын түвшинд орсон тус улс урьд өмнөхөөсөө илүү дэлхийгээс тусгаарлагдаад байна.
Гэхдээ энэ удаад коронавирусээс болж өөрсдийгөө тусгаарласан гэхэд болно.
Хөдөө аж ахуйн салбар нь уналтад орсон тус улс өөрсдийгөө тэжээх гэж ихэд хичээж байгаа хэдий ч хүнсний бүтээгдэхүүний хомсдолтой тэмцэж байгаагаа албан ёсоор энэ сард мэдэгдсэн байна.
Кимийн эрүүл мэндийн байдлыг олон улсын түвшинд ажиглаад удаж байгаа юм.
Яагаад гэвэл түүний гэнэтийн үxэл цємийн зэвcэгтэй улс орны тогтвортой байдал асуудалд орох магадлал өндөртэй.
Хойд Солонгосын архaг тaмхичин удирдагч өөхлөлтөөр шаналаад удаж байгаа, сүүлийн жилүүдэд түүний жин бууралтгүй өссөөр иржээ.
Гэхдээ Пхеньяны мэдээллийн албан ёсны агентлаг болох KCNA болон улсын телевизээр үзүүлсэн зураглалаас харахад Ким Жон Ун үнэхээр турсан нь мэдэгдэнэ.
Ойролцоогоор 177 сантиметр өндөртэй Ким Жон Ун урьд нь бараг 140 килограмм жинтэй байсан, харин одоо 10-20 килограмм хассан гэж шинжээчид дүгнэжээ.
Улсын удирдагчийн хувийн амьдрал Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд нууц байдаг.
Пхеньян удирдагчаа хэдэн хүүхэдтэй болохыг ч мэдээлж байгаагүй юм.
Гэхдээ өнгөрсөн долоо хоногт KCTV нэгэн бичлэг үзүүлжээ.
Нийслэлийн нэрээ хэлээгүй оршин суугчийн ярьж байгаагаар бол удирдагчийнхаа турж эцсэнээс болоод ард иргэд “уй гашууд автаж байна” гэжээ.
“Манай удирдагч үнэхээр турж эцсэн харагдана лээ, энэ нь ард түмний зүрхийг шимшрүүлж байна.
Бид нулимсаа ч барьж чадахгүй байгаа” гэж тэрээр ярьжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Кимийн гадаад төрхийг алдарших гэж ашиглаж байгаа ажээ.
Түүнийг улс эх оронд тулгараад байгаа хоол хүнсний хомсдол болон өөр бусад асуудлуудтай тэмцэж байгаа “үнэнч, хөдөлмөрч” удирдагч хэмээн харуулахыг хичээж байна.
“Кимийн гадаад төрхийн өөрчлөлтийг ажиглагчид анзаарсан бол улс орны ард иргэд үүнээс өмнө ажигласан байж таарна.
Тэр улс орноо цар тахлаас хамгаалахын тулд өнгөрсөн жилийн нэгдүгээр сард хилээ хаасан.
Үүний үр дагаварт улсын эдийн засгийн гол шугам болох Бээжинтэй хийх худалдаа татарсан, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд тус улсаас явцгаасан юм” гэж Нидерланд дахь Лейденскийн их сургуулийн Солонгосын асуудал хариуцсан мэргэжилтэн Кристофер Грин ярьжээ.
“Ким бол хоол ундаа ч идэх завгүй ард түмнийхээ төлөө хүчээ дaйчлан ажиллаж байгаа удирдагч гэсэн илгээмжийг Пхеньян бидэнд өгч байна” гэж Хойд Солонгосоос дүpвэж судлаач болсон Ан Чан-Иль мэдэгдсэн байна.
Кимийн эрүүл мэндийн тухай яриа өнгөрсөн жил олны дунд явсан юм.
Тэрээр бурхан болооч өвөөгийнхөө төрсөн өдрийг тэмдэглэх баярт хүрэлцэн ирээгүй, бас 20 орчим хоног олны өмнө үзэгдээгүй.
Кимийн эцэг Ким Чен Ир мөн түүний өвөө Ким Ир Сен нар бас л өөхлөлттэй, арxаг тaмхичид байсан.
Тэд хоёулаа зүрхний шигдээсээр өөд болцгоожээ.
2016 онд Өмнөд Солонгосын тaгнуулын агентлаг Кимийг төрд орж ирснийхээ дараа хоолны их дуршлын улмаас 40 килограмм нэмсэн гэж мэдээлж байлаа.
Харин өнгөрсөн жил мэргэжилтнүүдийн хэлснээр тэр бараг 140 килограмм хүрчээ.
Хойд Солонгос судлалын их сургуулийн профессор Ян Му Жин онцлон хэлэхдээ, энэ сард тэр хэд хэдэн олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцсон тул түүний турсан нь ноцтой өвчний шалтгаан биш байх гэжээ.
“Тэр яагаад турсан нь одоогоор хэнд ч тодорхой биш байна.
Ард түмэн нь удирдагчдаа ямар их хайртайг харуулахыг л Хойд Солонгосын төр засаг хичээж байна” гэж тэрээр ярьсан юм.
“Миний бодлоор, түүний жин хассан нь коронавирусын улмаас хилээ хаасантай холбоотой байх.
Мөн суртал ухуулгын ажиллагаа ч явагдаж байна, өөрөөр хэлбэл Хойд Солонгосын удирдагч улс эх оронд бүхэлдээ тулгараад байгаа хоол хүнсний дутагдалд мөн өөр бусад асуудалд санаа зовж байгаа мэтээр харуулахыг зорьжээ” гэж Сөүлд Хойд Солонгосоос үзүүлэх эрсдэлийн үнэлгээний бүлгийн ерөнхий захирал Чад О’Кэрролл үзэж байна.
Ким Жон Ун-ийн эрүүл мэндийн гэнэтийн өөрчлөлт Хойд Солонгост 76 жил тогтсон залгамжлагдах удирдлагын системийг найгахад хүргэж мэдэх юм.
Зүгээр ч нэг улс биш, цємийн зэвcэгтэй улс.
Тийм учраас ямар ч тохиолдолд Хойд Солонгосын удирдагчийн жингээ хассан мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэгтээ тасрахгүй гол сэдэв байсаар байх болов уу.