Монгол Улс ард иргэдийнхээ ихэнх хувийг вакцинжуулсан ч халдварын тохиолдлыг хяналтдаа авч чадахгүй байна.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-06 05:12:05


Монгол Улсын Улаанбаатар хот дахь Хятад вакцины эсрэг идэвхтэн, төлөөлөгч нарын хэлж буйгаар БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг дэлхийг 56 болон түүнээс дээш улсад хэрэглэж буй бөгөөд ихэнх нь хятадад өртэй, хятадтай харилцаа холбоо сайтай улс орнууд юм. 

Эдгээр улс орнууд хүн амынхаа ихэнх хувийг вакцинжуулсан боловч коронавирусын тархалт, үхлийн тоо нь огцом нэмэгдэж байгаа тул  Хятад вакцины үр дүнд эргэлзэж эхэлжээ. 

Вакцинжуулалт эхлэхээс өмнө Монгол Улсад ковидтой холбоотой үхэл бараг бүртгэгдэггүй байсан бол вакцинжуулалт эхэлснээс хойш энэ тоо огцом нэмэгдэж сүүлийн хоёр сарын дотор 500 гаруй хүн ковидын халдвараас болж нас баржээ. 

Мөн маш олон эмэгтэйчүүд БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин хийлгэснийхээ дараа зулбасан байна.

Зураг авалтууд:

“Бидний хүүхэд засаг төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа 

“Бидний хүүхэд засаг төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа

Хятадын вакцинуудыг миний тоолж гаргаснаар дэлхийн 56 оронд хэрэглэж байна. 

Голцуу хөгжил буурай орнууд мөн улс төрийн утгаар нь яривал БНХАУ-д өртэй, өрөө цайлгахыг хүсэж байгаа Монгол Улс мэтийн улсуудад тарьж байна. 

Энэ вакцинуудыг тарьсан улс орнуудад короновирусын тархалт маш хүчтэй байна. 

Үүний тоо баримтыг дэлхийн вакцинжуулалтын статистикуудыг харуулсан вэбсайтуудаас тодорхой харж болно. 

Ядаж 10 жилийн туршилт судалгаа хийгдсэний дараа албан ёсоор вакциныг бүртгэдэг. 

Гэтэл одоо бид ердөө хоёр дахь шатны туршилтаа хийж байгаа вакцинуудыг хэрэглэж байгаа. 

Тийм учраас короновирусын эсрэг хэрэглэж байгаа бүх вакциныг вакцин гэж үзэх ямар ч боломж алга. 

Ярилцлага:
н.Гоо-Од Хятад вакциын эсрэг хөдөлгөөний зохицуулагч 

Дэлхийн 90 гаруй улс БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг короновирусын эсрэг дархлаажуулалтдаа хэрэглэсэн боловч нийт иргэдийнхээ 50-68% ийг вакцинжуулсны дараагаас халдварын тархалт улам илүү ихсэж байгаа учраас хятад вакцинд итгэх итгэл нь алдарч байна гэж Нью Иорк Таймс мэдээлсэн байсан.

Монгол Улсын хувьд ард иргэддээ хийсэн вакциных нь 80-90% нь Хятад вакцин. 

Вакцин хийж эхлэхээс өмнө ковидоор бараг хүн үхээгүй боловч хятад вакциныг хийж эхэлснээс хойш үхлийн тоо огцом нэмэгдсэн. 

Сүүлийн хоёр сарын хугацаанд 500 гаруй хүн ковидын улмаас нас барсан байна. 

Мөн хятад вакцин хийлгэсний улмаас хүүхэд нь зулбасан, эрэмдэг зэрэмдэг болсон гэх мэт маш олон хүмүүс байсан. 

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг




Холбоотой мэдээ