Саатуулагдсан генералын гэрээс 500 мянган доллар хураажээ
НийгэмЦагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга, генерал С.Ганбатыг ТЕГ-аас ба.ривчилж, хорих 461-р ангид цагдан хорьжээ.
Түүнийг хууль бус их хэмжээний орлоготой холбогдуулж тагнуулынхан саатуулсан бололтой.
Тэгвэл генерал С.Ганбатын гэрээс 500 мянган ам.доллар бэлнээр хурааж авсныг эх сурвалжууд мэдээллээ.
Түүнийг Замын-Үүд дэх хяналт шалгалттай холбоотой маш ноцтой асуудлаар баривчилсан байж болзошгүй байгаа аж.
С.Ганбат нь өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын генерал цол хүртээд байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.7.6 МЯГМАР № 135 (6612)