4 эхнэртэй баян залуугын түүхээс, Тэр анхны эхнэртээ хайргүй байсан ба түүнийг…

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-08 01:22:08

Маш баян нэгэн худалдаачин эр дөрвөн эхнэрийн хамт амьдран суудаг байжээ. 

Хэдийгээр дөрвөн эхнэртэй ч хамгийн бага эхнэртэй ухаангүй хайртай бөгөөд түүнийгээ сайхан бүхнээр тэтгэж, чамин бүхнийг авч өгнө. 

Гэвч хайртай эхнэр нь түүнд өгөөд гийгүүлээд байдаг зүйл алга байлаа. 

Худалдаачин гурав дахь эхнэртээ ч мөн адил хайртай. 

Энэ эхнэрээ бусад баячуудад гайхуулах дуртай бөгөөд үзэсгэлэн гоогоороо бахархал болсон нэгэн бүсгүй байлаа. 

Гэхдээ л өөр баян эрс түүнийг нь булаачих вий гэхээс САНАА зовдог байсан гэнэ.

Харин хоёр дахь эхнэр нь баян эрийн хувьд жинхэнэ ухаалаг, боловсролтой, бодолтой нэгэн бөгөөд бусад эхнэрүүдтэйгээ бус харин хоёр дахь эхнэртэйгээ л элдэв асуудлын талаар зөвлөлддөг байжээ.

Тэгээд ч энэ эхнэр нь хэцүү үе тулгарахад нь үргэлж дэргэд нь байдаг байв. 

Худалдаачин анхны эхнэртэй л хайргүй байв. 

Хэтэрхий үнэнч, шударга, халамжтай, арын амьдралаа авч явдаг нь зөвхөн анхны эхнэр нь л байсан юм. 

Гэхдээ өөрт нь чин сэтгэлээсээ хайртай эхнэрээ нөхөр нь даана ч хүн гэж тоодоггүй байв. 

Гэтэл худалдаачин эр евчилж гадарлаж эхлэв. 

Тэгээд өөрөө өөртөө:

-Би дөрвөн эхнэртэй атал ганцаараа нүүр туллах гэжүү?

Там ч бай диваажин ч бай алинд нь ч би ганцаардахыг хүсэхгүй байна. гэж хэлжээ.

Тэгээд дөрөв дэхь эхнэрээ дуудан ирүүлээд

-Би чамдаа бүхнээс илүү хайртай билээ. 

Бүхий л сайхан болгоныг би чамдаа зориулдаг байсан.

Чи надтай хамт хойд ертөнцөд ч гэсэн хамт байх уу? гэж асуулаа.

Харин хайртай отгон эхнэр нь түүнд:

Хэзээ ч үгүй гэдэг үгнээс өөрийг хэлэлгүй өрөөнөөс нь гүйх шахам гараад явчихав.

Хөгшин эр гурав дахь эхнэрээ дуудан мөн асуувал:

Үгүй ээ.

Одоо байгаа амьдрал минь надад таалагдаж байна.

Би угаасаа өөр эртэй гэрлэнэ гэж хэлээд гараав явав.

Хоёр дахь эхнэр орж ирлээ.

Хөгшин эр мөн асуувал:

Авааль нөхөр минь.

Гэхдээ чамайг би эцсийн замд тань үдэж өгөх болно гэж хэлэв.

Гэтэл өрөөнд анхны эхнэр нь орж ирээд:Би чамайгаа хэзээ ч орхихгүй ээ. 

Би үргэлж чамтай хамт байж, хамт үхэх болно гэж хэлжээ. 

Худалдаачин харин энэ үед нулимс дуслуулан:

Би чамайгаа илүү ихээр хайрлах минь яалаа гээд тэврэн авлаа…

Дөрөв дэхь эхнэр бол бидний бие цогцос юм.

Бид бие цогцсоо яаж ч хайрлаж, гоёж гоодоод, сайхан харагдуулах гэж хичээсэн ч хэзээ нэгэн цагт бие маань биднийг орхиод л үлдэнэ.

Гурав дахь эхнэр бол бидний хэргэм зэрэг эв хөрөнгө цуглуулсан баялаг маань билээ.

Хоёр дахь эхнэр бол бидний анд нөхөд, гэр бүлийнхэн маань юм.

Бидэнтэй хэдий ойр байж, зовлон жаргалыг хамт туулавч, үхэх цагт үдээд хоцордог шүү дээ.

Харин анхны эхнэр бол бидний амьдрал, зүрх сэтгэл, амьдралын тань туулж өнгөрүүлсэн хором бүр байх болно.

Та түүнийг байгаа үед нь хайрладаггүй, бас санадаг ч үгүй.

Гэхдээ эцсийн мөчид энэ сайхан мөчүүд бидэнтэй хамт үүрд явдаг гэдгийг сануулж байна.

Эрүүл энх, аз жаргал,амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.



Холбоотой мэдээ