Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг шинэчилжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-07-08 15:22:20

2021-оны 7-р  сарын 7-нд Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Харш Вардхан, Химийн аж үйлдвэрийн сайд Садананда Говда нарын 12 сайд Ерөнхийлөгч Ковинд огцрох өргөдлөө өгчээ.

Үүний дараа Моди танхимын бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн зохион байгуулсан бол Гадаад хэргийн сайд Субраманям Жаишанкар, Батлан ​​хамгаалахын сайд Сингх нар үүрэг ажилдаа хэвээр үлджээ.

Энэ бол Моди 2014 онд Энэтхэгийн ерөнхий сайд болсноос хойш танхимын бүтэц бүрэлдэхүүндээ хийсэн хамгийн том цар хүрээтэй халгаа сэлгээ бөгөөд 2019 онд тэрээр улиран сонгогдсоны дараа танхимдаа хийсэн анхны шинэчлэлт юм.

Энэтхэгийн хэвлэлийн мэдээлж буйгаар, бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж шинэчилж байгаа нь КОВИД-19-ийн эсрэг үр дүнтэй ажиллаж чадаагүй хэмээн Модигийн засгийн газрыг олон нийт шүүмжилж байгаатай холбоотой.

Засгийн газарт багагүй шинэ хүмүүс оруулж ирж байгаа нь улам багтаамжтай засгийн газрын дүр төрхийг бүрдүүлж, улмаар Бхаратия Жаната Намыг ирэх жилийн орон нутгийн сонгуульд илүү их дэмжлэг авуулах зорилготой гэжээ.

Холбоотой мэдээ