Өнөөдөр буюу 7-р сарын 10 ны өдрийн зурхай.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-10 01:49:54

Хонь

Эргэн тойрныхон тань таныг ойлгохгүй байсан ч бүү сөргөлд.

Ухаалаг байвал хүсэл мөрөөдөл тань их хүч чармайлт зарахгүйгээр биелнэ.

Гэхдээ санасан бодсоноо хэрэгжүүлэхдээ сэтгэл зүйгээ хянаж хүсэл мөрөөдөлдөө бодитоор ханд.

Тооцоотой, тэвчээртэй үедээ л шийдвэр гарга.

Хувийн амьдралын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, ойр дотнын хүнтэйгээ эелдэг харилцвал тааламжтай байдал үүснэ.


Үхэр

Амгалан тайван орчинд байж, хувийн ажлаа амжуулахад тохиромжтой өдөр. Хуучин ажлаа дуусгаж түүндээ үнэлэлт, дүгнэлт өгөх нь харьцангуй тайван байх боломж өгнө. Та ирээдүйн үйл ажиллагааныхаа үндэс суурийг амжилттай тавих боломжтой болно. Өмнөх үр дүнгээ өгсөн ажлууд цаашид амжилтаа бататгах шаардлагатайг анхааруулж байна.


Ихэр

Хамт олон болон найз нөхдийнхөө дунд нэр нөлөөгөө бэхжүүлж чадна, Аливаа харилцаанд хүн бүрийн хувийн онцлог, чадварт харгалзах зүйлийг тааруулж байхыг анхаар. Гоо сайхан, урлагийг үнэлдэг хүмүүс өнөөдөр баяр хөөртэй байна. Урлагийн салбарынхан уран бүтээлдээ амжилт олох болно.


Мэлхий

Санхүүгийнхээ байдлаа сайжруулахын тулд тодорхой зүйл хийх хэрэгтэй. Буруу зүйлд уруу татагдаж болохгүй. Амьдралд уналт, амжилт аль аль нь байх болно гэдгийг хүлээн зөвшөөр. Өөрийн гэсэн байр сууриа эзлэхийг хүсч байгаа бол асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр шинэчлэлт амжилттай болно. Шинэ албан тушаалд шилжих эсвэл шинэ ажилд орох магадлалтай.


Арслан

Хэрэв та бусад хүмүүстэй үүсгэсэн сайн харилцаа холбоогоо нэмэгдүүлж, сэтгэл санаагаа хуваалцаж сурах юм бол тайван амьдрах боломжтой болно. Гэр бүлдээ харилцан ойлголцол үүсгэж чадвал аз жаргалтай байна. Үр хүүхдүүдээ сайн үлгэр дуурайл үзүүлэх боломжийг ашигла. Од эрхсийн тохиол таны эерэг зан чанарыг тодруулж өгнө.


Охин

Дэг журамтай, эмх цэгцтэй байдлаар үлгэр дуурайл үзүүл. Хүсэж буй зүйлээ бодит байдалтай уялдуулахгүй хэт яарч магадгүй. Цаг хугацаа бүгдийг шийдвэрлэнэ. Ядарч сульдах, анхаарал сулрах магадлалтай байна. Мөнгө зарцуулалтын хувьд та харалган байна.


Жинлүүр

Дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа суларч, элэгний өвчин үүсэх магадлалтай.

Хүмүүстэй сайн харьцаж, сайхан урлаг уран сайхны бүтээл үзэж сэтгэлээ баясгахад тохиромжтой цаг.

Таны урьдчилан таамаглаагүй таагүй асуудлыг багагүй хүч зарцуулан шийдвэрлэх хэрэгтэй болно.


Хилэнц

Нөхцөл байдлыг төвөгтэй болгохгүйн тулд энэ өдрийн шийдвэр оновчтой байх ёстой. 

Таны амьдралд найз нөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Гэхдээ энэ нь заавал сайнаар байж чадахгүй бололтой.

Зарим үед зоригтой үгүй гэж хэлж сур.


Нум

Өнөөдөр танд боломжийн санал ирвэл битгий татгалзаарай.

Эргэлзээ ихтэй ч сонголт хийх хэрэгтэй.

Таны хувьд чухал, нэр хүндтэй хүний зөвлөгөө их хэрэг болно.

Аливаа зөрчлийн аль нэг талд нь орох хэрэггүй.

Ижил тэнцүү зүйлсээс сонголт хийх нөхцөл тулгарна.

Та өөрийн эрүүл мэндээ сайн хамгаалах үүрэгтэй байна.

Нар салхи, эрүүл агаарт тогтмол яв.


Матар

Илүү дутуу, буруу үйлдлээсээ татгалз. Энэ нь таны эрүүл мэнд, гадаад төрхөд сайнаар нөлөөлнө. Өнөөдөр таны сэтгэл зүрхэнд ходоодоор тань дамжин нэвтэрч болно. Амттай сайхан хоолонд дурлана. Од эрхсийн нөлөөг сэтгэл хөдлөлөө эерэг байлгах, эрч хүчээ сэргээх зэрэгт ашигла.


Хумх

Илэн далангүй харьцахаас бүү зайлсхий. Үр хүүхэд дотнын хайртай хүмүүстээ ямар нэгэн хувийн зүйлсээ ярь. Сэтгэл санааны асуудлуудынхаа үндсийг олж харж, түүнээс хэрхэн ангижрахаа ойлгоно. Гэр бүлдээ зориулж өвөрмөц зүйлс хий.


Загас

Та өөрийн сайхан сэтгэлээс таашаал авна. Найз нөхдөдөө тусламжийн гараа сунгахаа бүү март. Од эрхсийн байрлал шинэ ажил хэрэгт шаардлагатай харилцаа холбоо тогтооход сайн нөлөө үзүүлнэ. Бичиг цаасны ажил хялбархан цэгцрэх бололтой. Ихэнх хүмүүсийн ажил төрөлд өөрөөс нь үл хамааран уулзалт ярианууд саад болж магадгүй.



Холбоотой мэдээ