Ордуудын зурхай.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-10 11:19:30

Хонь:

Тэд бол жинхэнэ нямбай хүмүүс ба сахилга бат байдлыг илүүд үздэг бөгөөд санхүүгийн тал дээр маш нухацтай ханддаг. Жижиг асуудалд тийм ч их анхаарал хандуулдаггүй ба залхуу хүнийг нэг нүдээрээ ч харахыг хүсдэггүй. Азын тоо 3 ба энэ тоогоор аз ёндоогоо дуудах нь зөв биз. Та дэндүү түргэн ааштай түүнийгээ дарж байхгүй бол том уналтанд орж мэднэ.


Үхэр:

Энэ ордны хүмүүс бол маш ухаалаг хүмүүс байлаг бөгөөд бодлогогүй алхам хийх хүмүүс яасан ч биш. Бүх зүйлийг бодож тунгааж хийдэг орд. Азын тоо 6. Аливаа асуудлыг хэт их бодвол том зүйлийг алдаж болно. Зарим зүйлийг болох ёстой мэт хүлээж авах нь зөв биз.


Ихэр:

Өөрчлөлтөнд дуртай цоо шинэ зүйлийг бий болгохыг боддог. Өөдрөг эрч хүчтэй эдгээр хүмүүс нь олон нүүртэй худал хуураг хүнд дургүй. Азын тоо Хайр дурлал удаан үргэлжлэнэ гэж бараг л байдаггүй. Энэ тал дээр өөрөө хичээх ёстой юм.


Мэлхий:

Хүмүүсийн аз жаргалаас өөрийн аз жаргалыг мэдэрч чаддаг хэдий ч соёлгүй бүдүүлэг хүмүүсийг үзэн яддаг ба онгироо бол түүний хувьд бүр ч эвгүй санагдах биз. Азын то 2, 22, 222. Хэт их өрөвч зангаасаа болж бусдад хууртаж мэдэх юм


Арслан:

Бардам өөртөө итгэлтэй энэ хүмүүс нь хүний хүндэтгэлийг хүлээж хамтран ажиллах дуртай ба хов жив ярьдаг худал хуурмаг хүмүүсээс аль болох хол байхыг эрхэмлэдэг. Хэт зоригтой зангаасаа болж буруу шийдвэр гаргахвий болгоомжил азын тоо 1. Омголон зангаас болж эрхэм бүгдийг алдаж мэднэ.


Охин:

Тэд жаргалтай амьдралын төлөө юу ч хийхээс буцахгүй үе цөөнгүй бий тэр болгонд хувийн асуудалаа бусдад дэлгэх нь ховор. Дэндүү дотогшоо чимээгүй хүмүүс болхоор өөрийнхөөрөө хүнд дургүй. Азын тоо 4. Аливаа зүйлд зүрх сэтгэлээ зориулвал зохино.


Жинлүүр:

Тэд бол дэндүү сайхан сэтгэлтэй хүмүүс аз жаргалыг жижиг зүйлээс ч мэдэрч чаддаг тийм учраас сайн хүний нэрийг барьсан муу хүнийг хардаггүй. Ирээдүйдээ итгэдэг болхоор алдах зүйл үгүй биз. Азын тоо 6. Чи амьдралдаа маш том ахиц авчрах болно.


Хилэнц:

Эрч хүч, шудрага зан чанартай хүмүүс болхоор хоёр нүүр гаргадаг хүнд дургүй. Чи бол бусадтай өрсөлдөж өөрийгөө гайхуулах дуртай. Азын тоо 3. Буулт хийж сурах хэрэгтэй эс тэгвэл үнэ цэнтэй бүхнээ хормын дотор алдаж мэднэ.


Нум:

Аливаад сэтгэлээсээ хандаж зөвөлгөө өгч чаддаг нь тэдний хийж чадах хамгийн сайн зүйл ба өөдгүй хүмүүст дургуй. Тун ч их сэтгэлтэй. Азын тоо 5. Өөрийгөө хайрлаад дараа нь бусдыг хайрла гэж хэлмээр хүмүүс.


Матар:

Гэгээлэг сэтгэлтэй энэ хүмүүс үргэлж асуудал тоочдог хүнд дургүй. Хэдий тооцоолдог ч заримдаа алддаг. Сэргэлэн цовоо зантай ба азын тоо 7. Илүү бодитоор харж чадвал амжилт ойрхон байдаг юм шүү.


Бумба:

Өөртөө итгэлтэй байгаадаа сэтгэл хангалуун байдаг ба бусдыг дээрлэхдэг хүнийг үзэн яддаг. Азын тоо 8. Та бүхий л зүйлсэд хаширлаж болохгүй биз.


Загас:

Бусдын хүндэтгэлийг хүлээхийг хүсдэг энэ хүмүүс амласандаа хүрдэггүй хүнд хамгийн дургүй. Азын тоо 9. Тэд гунигтай харагддагч ярилцаад үзвэл тийм биш заримдаа хэт олны анхааралд байхыг хүсдэг. Ганцаараа байж өөрийгөө сонсож сурах хэрэгтэй.


Холбоотой мэдээ