Л.Оюун-эрдэнэ:Төрийн мөнгөөр тансагласан дарга нарыг ажлаас нь хална!
Улс ТөрЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж шийдвэрүүдээ танилцуулж байна.
Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр дээр Засгийн газар хоёр ч удаа сануулах арга хэмжээ өгсөн.
Амжилтандаа бардаад захирлууд тансаглах зүйл гарсан нь үнэн.
Хэрэв ийм асуудал дахин гарвал албан үүргээс нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.
Иргэдээс гарч байгаа шүүмжлэлүүд буруу биш.
Цар тахалтай энэ үед Засгийн газар бүхий л талаас нь дэмжээд явж байхад өөрсдөө жижиг алдаа гаргаж болохгүй.
Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд зарим усан хангамж, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг ашгаасаа төлнө” гэлээ.