Англи улс 19-ээс хяналт, хязгаарлалтаа цуцална

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-07-13 10:04:54



Орон нутгийн цагаар 12-ны өдөр Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ: Английн бүс нутаг энэ сарын 19-ны өдрөөс эхлэн цар тахлын эсрэг хянан хязгаарлалтаа зөөрлүүлэх ажлын сүүлчийн шатанд шилжих болно гэжээ. Ингэснээр нийгмийн харилцаа холбоонд авч хэрэгжүүлж байсан хуулийн хязгаарлалт цуцлагдах юм байна.


Мөн өдрийн орой ерөнхий сайд Борис Жонсон засгийн газрын цар тахлын тухай хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: Энэ сарын 19-ны өдрөөс эхлэн Английн бүс нутаг цар тахлын эсрэг хянаж, хязгаарлах арга хэмжээгээ цуцлах болно, гэхдээ өнөөгийн байдалд болгоомжтой байх нь мөн л чухал хэвээр байна гэжээ.


Тэрээр хэлэхдээ: Их Британид ковид-19-ын халдвар хараахан дуусаагүй байгаа учраас ирэх нэгдэхэд хяналт, хязгаарлалтыг цуцалсан ч гэлээ иргэдийн амьдрал уулын хэвдээ орно гэсэн үг биш юм. Гэхдээ хяналт хязгаарлалтаа цуцлах шаардлагатай гэж үзэж байгаа ч засгийн газар маш болгоомжтой хандаж байна гэв.


Ойлгосноор Английн бүс нутагт заал талбайд болон задгай орчинд болсон  уулзалт, цугларалтад хүний тоог хязгаарлахгүй, баар, гуанз, ресторан хэвийн ажиллаж, 1 метрийн аюулгүй харилцааны дүрмийг цуцлан, гэрээсээ ажиллах тогтоолыг хүчингүй болгох юм байна.

Их Британийн хамгийн том сөрөг хүчин болох  Хөдөлмөрийн нам засгийн газрынхаа энэ үйлдлийг өндөр эрсдэлтэй мөрийтэй тоглоом хэмээн шүүмжилжээ.

Холбоотой мэдээ