Бүтэн зууны турш хаягдаж хоцорсон чинээлэг Итали айлын гэрт орж үзтэл...

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-14 02:51:31


Италийн хойд хэсгээр аялж явсан Данийн гэрэл зурагчин Роман Робройк нэгэн гайхалтай зүйлтэй таарчээ.

Тэр нь дотор тал нь тэр чигээрээ хадгалагдаж үлдсэн байшин байв. 

19-р зууны үед хамаарах тэрхү байшингийн зоорь нь хүртэл дарсаар дүүрэн байсан аж. 

Роман Робройк хаягдсан байшингуудын зургийг дарах дуртай нэгэн юм. 

Тэрээр Италийн хойд нутгаар явж байгаад хөвдөнд баригдсан нэгэн эдлэнтэй таарсан аж. 

Байшин дотор орж үзтэл 19-р зуунд очсон мэт бүх зүйл нь шинээрээ шахуу хадгалагдан үлдсэн байжээ. 

Гэхдээ энэ газарт хүн амьдраагүй удсан нь бүх зүйлийг зузаан тоос дарсан байгаагаас нь харж болно. 

Роман байшинг сонирхож яваад зочны өрөөнд ортол гоёмсог шар буйдангууд угтжээ.

Тэдгээрийн тод өнгө огтхон ч алдагдаагүй байлаа. 

Харин зооринд нь төрөл бүрийн дарс задлаагүй хэвээр байжээ. 


Дээврийн өрөөнд нь нарны гэрэл шууд тусах бөгөөд шалаар нь дүүрэн хуучны хувцас хөглөрсөн байжээ.

Энэхүү гэрийн хөшигнүүд нь хүртэл огтхон ч гандаж элэгдээгүй байлаа. 


Өрөө болгонд дагинас, гэгээнтнүүдийн баримал байхын зэрэгцээ ханын цаас, адар бүрийг урлагийн бүтээл гэмээр өнгө, зургаар чимэглэжээ. 

Жишээлбэл энэ өрөөний ханан дээр далайн эргийн үзэсгэлэнт цайзыг дүрсэлсэн байна.


Хувцсаар дүүрэн шүүгээ, хуучны нүүр будалтын хэрэгслүүдээс нь харвал энэ өрөө эзэгтэй юм уу охиных нь байсан бололтой.


Зурагчин эр энэ газрын тухай судалж үзтэл язгууртан гаралтай, хуульч мэргэжилтэй хүнийх байсан гэдгийг нь олж мэджээ.

Тэрхүү эр 1874 онд төрсөн нэгэн аж. 


Цааш судалж үзтэл хуульч эрийн дараа чинээлэг газрын эзэн энд нүүж иржээ. Тэрээр хэд хэдэн хүүтэй байсан бөгөөд хамгийн бага нь 1941 төрсөн, газар тариалангийн чиглэлээр мэргэшсэн хүн байв. 


Гэрэл зурагчин Роман Робройк энэхүү гайхалтай нээлтээ өөрийн блогтоо хуваалцсан байна.







Холбоотой мэдээ