Хятад Улс кopoнaвиpуcийн халдвар тараасан эрдэмтдээ цaaзaap aвнa

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-14 12:15:39

Үхань хотын эрдэмтдийг цaaзaлcнaap БНХАУ хэл амнаас мултрах гэж оролдож байна. “SARS-CoV-2” буюу шинэ коронавирусийн халдвар анх тархсан БНХАУ-ын Үхань хотын лабораторийн эрдэмтдэд цaaзaap авах ял тулгаж магадгүй гэсэн мэдээлэл байна. 

Энэ талаар Харвардын Хятад Судлалын Төвийн ажилтан Росс Террилл Английн “Миррор” (The Mirror) сонинд ярилцлага өгөх үеэрээ дурьджээ.


Тэрбээр хэлэхдээ, БНХАУ-ын Коммунист Намаас ийм радикал буюу эрс шийдэмгий алхам хийх тун магадлалтай гэлээ. 

Хүн төрөлхтнийг зовлонд унагаж, 4 сая гаруй хүний амь насыг авч, Дэлхийн нийгэм, эдийн засгийг бүхэлд нь уналтад оруулаад буй коронавирусийн лабораторийн гарал үүслийн хувилбар нь батлагдвал “COVID-19”-ийн халдварыг алдсан хэрэгт холбоотой этгээдүүдэд цaaзaap авах ял оноох болно хэмээн “Миррор” (The Mirror) сонинд онцлон тэмдэглэжээ.


Хятадын эрх баригчид ямар ч тохиолдолд Үхань лабораторийн эрдэмтэн, мэргэжилтнүүдэд цар тахлыг тараасан хэрэгт буруутгах болно, энэ нь зөвхөн цаг хугацааны л асуудал гэдгийг мөн онцолжээ. 

Үүний тулд гэм буруутнуудыг олох зорилгоор тусгай мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулахад л хангалттай хэмээн Террилл ярьсан байна.


Дэлхийн олон улс орнуудын зүгээс БНХАУ-ыг аймшигт цар тахалд буруутгаж байгаа тул Хятад улс бусад улс орнуудын зүгээс ноцтой аюул заналхийллийг мэдрээд, “залхвал” олон нийтийн өмнө гэм буруутныг зарлаж, хатуу шийтгэл ногдуулахаас буцахгүй байх болно хэмээн сонины редакци онцолжээ.


Эрдэмтдийг олны өмнө цaaзaap aвax үйл явдал нь улс орны тэргүүлэгч, гол эрх баригч улс төрийн байгууллага болох БНХАУ-ын Коммунист Намын сүр хүчийг Дэлхий даяар харуулах болно. 

Ингэснээрээ Хятад улс бусад улс орнуудтай “дайсагналцах” хүсэлгүй байгаагаа ч давхар харуулах боломж юм гэдгийг сонин чухалчилжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “БНХАУ коронавируст цар тахлын халдварыг тараасныхаа төлөө хүн төрөлхтний өмнө нэн даруй хариуцлага хүлээж, төлбөр төлөх шаардлагатай” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан удаатай.


БНХАУ Дэлхийн улс орнуудтай эвтэй найртай харилцаатай байж, ямар ч муу санаа бодолагуулаагүй гэдгээ нотлон харуулахын тулд “цaaзaap aвax” эрс шийдэмгий хатуу хариуцлага тооцох магадлал тун өндөр байгаа аж.


Росс Терриллийн хэлснээр, Хятадын эрх баригчид үнэхээр тийм шийдвэр гаргавал хурц шүүмжлэлтэй ч мөн тулгарах нь дамжиггүй. 

Үхань хотын Вирус Судлалын Хүрээлэнгийн лабораторийн эрдэмтэд, ажилтнууд амь насны хохирол амсахгүй байх гэдэгт гүнээ итгэж байгаагаа ч илэрхийлжээ.

Одоо Дэлхий дээр коронавирусийн гарал үүслийн талаархи хоёр хувилбар байгаа гэгдэж байгаа. Эхнийх нь, “COVID-19”-ийн халдвар сарьсан багваахайнаас хүнд халдварласан гэх хувилбар. Хоёрдахь нь коронавирусийг лабораториас алдсан гэж тайлбарлаж байгаа юм.

(Эх сурвалж: sputniknews.ru)

Холбоотой мэдээ