Эртний грекийн Бурхад хүн болгонд бурхны чадал бэлэглэсэн гэж домогт өгүүлнэ.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-14 20:09:50

Хонь :

Бурхнаас Хоньд заяасан бэлэг – нэр хүнд.

Тэд санаачлагатай, заримдаа “сохор”-оор итгэнэ.

Бүх зүйл сайхан болно гэсэн дуу хоолой тэдэнд очдог.

Энэ бол итгэл.

Тэд Бурханд итгэдэг бөгөөд энэ итгэлийг Бурхад хоосон үлдээхгүй.

Үхэр :

Үхэрт бэлэглэсэн Бурхны бэлэг – хүч. Нөхцөл байдал ямар байх эсвэл ямар дайсантай нүүр тулгарч байгаа нь чухал биш тэд зорьсондоо хүрч чадна.

Тэдний эрч хүч дотроосоо ундардаг.

Тэд дуусашгүй эрч хүчтэй хүмүүс.

Ихэр :

Бурхнаас тэдэнд өгсөн бэлэг бол – харилцаа.

Мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах чадвар нь гайхалтай мундаг.

Тэд нийгмийн тодорхой бүлгийн төлөөлөгч болж чадна, үнэтэй мэдээллээ бусадтай харамгүй хуваалцана.

Энэ бол тэдэнд байгаа чадвар.

Мэдээлэл, харилцааны хаад ажээ.

Мэлхий :

Мэлхийд бэлэглэсэн Бурхны бэлэг – эрхэмсэг байдал.

Найз нөхөд, гэр бүл, бүхэлдээ харилцаанд орсон бүх зүйлд үнэнч сэтгэлээр хандана.

Тэдний эрхэмсэг байдал нь заримдаа алдах нь бий, гэхдээ тэдний хичээл зүтгэл хоосон үлдэхгүй ээ.

Арслан :

Арсланд өгсөн бэлэг – бардам зан.

Хүчтэй арслангийн арьсны цаана бардам зан бий.

Тэр занг ямар ч сум, хорон муу үг нэвтэлж чадахгүй.

Тэд ухаантай, хүлээцтэй, сайхан сэтгэлтэй хүмүүс.

Охин   :

Охинд бэлэглэсэн Бурхны бэлэг – дасан зохицох.

Тэднийг газрын гүнд хийсэн ч тэд амьд гарч чадна.

Мэдээж амаргүй байна л даа, гэхдээ тэд ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартай.

Тэд өөрсдийгөө хэн болохоо хэзээ ч мартахгүй, өөрийн зорилгоосоо хазайхгүй.

Жинлүүр :

Бурхан тэдэнд үнэнч байдлыг бэлэглэсэн.

Тэд маш чанд хатуу хүмүүс байдаг.

Тийм ч учраас тэд үнэнч шударга шүүгч болох нь элбэг байдаг болов уу.

Нийгмийн төлөө ажиллаж, хөгжүүлж байхад хувь нэмэр оруулж байна гэж тэд өөрсдөө бүрэн итгэдэг.

Хилэнц :

Хилэнцийн ордныхонд Бурхан – хүсэл сонирхол бэлэглэжээ.

Тэд “би” хэн болохоо сайн ухаарсан бөгөөд боломж болгоны араас “ан хийнэ”.

Нум :

Амжилтыг Нумыханд бэлэглэжээ.

Тэд Зевсийн адислалыг хүртсэн – юу хүссэнээ авч чаддаг хүмүүс.

Насан эцэслэтлээ амжилтаар дүүрэн явна. 

Матар :

Амжилт болон хангамжийг бэлэглэсэн.

Гэхдээ энэ болгоныг зүгээр суугаад авахгүй нь ойлгомжтой.

Маш их хүч хөдөлмөр гаргаж амжилтад хүрнэ.

Матрууд шаргуу хөдөлмөр, золиос гаргаж байж л амжилтад хүрэхийг өөрсдөө бүрэн ухаарсан байдаг ажээ.

Бумба:

Бумбын орныхонд Бурхан – гайхалтай мэдрэмж бэлэглэсэн.

Заримдаа тэд дэлхий ертөнцөд хамааралгүй мэтээр аашлах нь энүүхэнд.

Гайхалтай мэдрэмж нь асуудал үүсгэх тохиолдол ч бий.

Загас :

Загасных ордныхонд уран зөгнөлийг Бурхан бэлэглэжээ.

Тэд аливаа төсөөллийг мундаг хөгжүүлж чадна – тиймдээ ч тэд бусдын анхаарлыг татаж чаддаг байх.

Баялаг сэтгэлгээ нь амжилтад хүрэхэд нөлөөлөх бол заримдаа занганд оруулах нь ч бий.

Холбоотой мэдээ