Цагаан хадны суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоолоо
НийгэмЭкспортын нүүрс тээврийн гол гарц болсон Цагаан хадны суурьшлын бүсэд өнөөдрөөс буюу долдугаар сарын 17-ны 06.00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоолоо.
Үүнтэй холбоотойгоор тухайн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг идэвхтэй хийнэ.
Мөн жолооч нарыг шинжилгээнд хамруулж ногоон бүс болгоход анхаарах аж.
Түүнчлэн боомтуудын үйл ажиллагаа хэвийн болж байгаа.
Тодруулбал, Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхэллээ.
Өмнө нь тус боомтоор өдөрт 100 орчим машин гарч байсан бол 110 болгон нэмэгдүүллээ.
Тухайн боомтууд дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэх ажлыг эрчимжүүлж байна.
Гашуунсухайт боомт үйл ажиллагаа нь эхэлсэн.
Нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарсан гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.