Ядуу гэр бүлд өссөн хүний хийдэг зуршлууд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-19 00:04:24

Хүний хийж байгаа үйл хөдлөлийг нь ажиглаж, ямар айлд өсч торнисон, хүүхэд нас нь хэрхэн өнгөрснийг мэдэж болдог. 

Ялангуяа баян айлд өссөн үү, ядуу айлд өссөн үү гэдэг нь их тодорхой харагддаг байна. 

Өнөөдөр та бүхэндээ ядуу гэр бүл өсч торнисон хүмүүс шинжүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Хоолонд санаагаа чилээдэг


Хэдийгээр том болж, ажил хөдөлмөр эрхэлж мөнгөөр дутахгүй амьдрах болсон ч гэлээ, ядуу гэр бүлд өссөн хүмүүс яах аргагүй хоолонд хамгийн ихээр санаа зовдог. 

Хоолтой л байхад болно гээд сүүлийн мөнгөөрөө хоол авч идэж мэднэ. 

Нэг ёсондоо өлсөхөөс эмээдэг, элбэг хангалуун идэж амьдрах дуртай гэж болно. 

Энэ нь тэдний бага насаа амттай зүйлс ховор, хоол дутмаг өнгөрүүлсэнтэй холбоотой аж.


2.Хүссэн зүйлээ худалдан авч чаддаггүй


Тэд хоолноос мөнгө харамлахгүй боловч өөрөөсөө мөнгөө харамладаг. 

Аль болох хэмнэхийг хичээж, өөртөө хэрэгтэй зүйлээ авчихаж чаддаггүй. 

Үргэлж илүү хямдыг хайж, заавал авах хэрэгтэй билүү гэж өөрөөсөө хэдэн арван удаа асууна. 

Энэ нь хүүхэд байхаасаа мөнгө олох хэчнээн хэцүү болохыг мэдэрсэн, мөнгөний үнэ цэнийг тултлаа мэддэг байсны илрэл юм.


3. Зөвхөн мөнгө олох гэж ажилладаг


Тогтвортой орлогогүйгээр амьдрах боломжгүй гэдгийг бага наснаасаа мэдэрсэн тул ажил л хийх ёстой гэх үзлийг толгойдоо гүн гүнзгий суулгасан байдаг. 

Ажил хийж цалин авч байхад л хангалттай бөгөөд өөр илүү том зүйлсийг харж төлөвлөнө гэж үгүй. 

Урдахаа хийж, мөнгө олох нь тэдний зорилго.

4. Аливаа зүйлсийг өөрийнхөө гэж бататгаж барьдаг


Хүүхэд нас нь хүнд хэцүү нөхцөлд өнгөрсөн хүмүүс өөрийн юмаа алдах вий гэхээс их эмээдэг.

Арай хийж олж авсан жижиг зүйлээ өмчилж, чанга гэгч нь атгадаг.

Энэ нь тэдний өөрийн мэдэлгүй хийдэг үйлдэл бөгөөд зуршил болчихсон байдаг аж.


5. Азанд найддаг.


Өөртөө биш азанд найдаж, төрөл бүрийн сугалаанд оролцдог. 

Нэг л өдөр азын тэнгэр ивээж асар их хөрөнгөтэй болж гэнэт баяжина гэдэгт итгэж явдаг байна.

6. Бүхнийг өөрөө хийдэг.


Ядуу гэр бүлд өссөн хүүхдүүдийн хамгийн том давуу тал нь олон талын чадвар юм.

Бага байхаасаа төрөл бүрийн ажил хийж, амьдрал үзэж өссөн хүүхдүүд том болоод хийж чадахгүй зүйл гэж үгүй, олон талын чадвар нь хөгжсөн нэгэн болдог.

Тиймдээ ч ямар ч асуудал гарсан бүхнийг хийж, засч чаддаг байна.


7. Хэрэггүй зүйлсээ хаяж чаддаггүй

Хэзээ нэгэн өдөр хэрэг болно гээд хадгалдаг зүйлс нь хэтэрхий их. 

Гэрээр нь дүүрэн хөглөрөх зүйлсээ гаргаад хаях зориг дутна. 

Мөн хувцсаа хуучиртал өмсөж, сая нэг урагдахаар нь тоосны алчуур болгоно, бүр муудаад ирэхээх шалаа хүртэл арчина. 

Энэ мэтчилэн хэмнэлт гаргаж амьдардаг.


8. Мөнгөний оронд цагаа үрдэг

Тэд мөнгө бол цаг хугацаанаас илүү үнэтэй гэж итгэдэг. 

Тиймдээ ч мөнгөөр худалдан авчих боломжтой зүйлсийг заавал өөрөө хийж, алтнаас үнэтэй цагаа зарцуулдаг. 

Мэдээж зөвхөн мөнгөө хэмнэх гэж. 

Харин тэр цагаа мөнгөөр худалдаж авчихаад, хэрэгтэй зүйлд зарцуулсан бол, тэр мөнгөө хэд дахин нугалж авах, ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжтой юм.


9. Их мөнгө төлөхөөс эмээдэг

Ямар нэгэн зүйл худалдаж авлаа гэхэд мөнгийг нь бүтнээр нь төлөх боломж өөрт нь байсан ч гэсэн, заавал 2, 3 хувааж төлөхийг хүсдэг. 

Ингэж хувааж төлөх нь хэдийгээр тэднээс илүү их мөнгө авах байсан ч хамаагүй, нэг дор их мөнгө гаргаснаас, хувааж бага болгож төлөх нь тэдний сэтгэлд амар байдаг аж.


10. Эмнэлэг рүү явдаггүй

Барагтай л бол эмнэлэг рүү зүглэхгүй. 

Өөрт нь байгаа хамгийн нандин зүйл бол эрүүл мэнд гэдгийг ухаардаггүй. 

Үнэхээр өвдөж, арга ядсан үедээ л эмнэлэг явахаас биш, хэзээ ч урьдчилан сэргийлж үзлэг хийлгэнэ гэж үгүй.


Холбоотой мэдээ