С.Баярцогтод оноосон 4.8 жилийн хорих ялыг хүчингүй болгожээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-19 06:50:19

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан өнөөдөр боллоо. 

Тус хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. 

Шүүхээс С.Баярцогтод оноосон 4.8 жилийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна.

Өөрөөр хэлбэл, С.Баярцогт нарыг батлан даалтад гаргаж, хэргийг дахин шалгаж эхэлнэ гэсэн үг. 

Хэргийг эргэн сануулбал, Анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байдаг.

Мөн Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.

      Харин давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд уг хэргийг шүүн хэлэлцээд Анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтод 4.8, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт 1.1, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон билээ.



Холбоотой мэдээ