Зурхайн ордуудыг хамгийн ихээр уурлуулдаг зүйлс.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-19 17:09:37

Хонь

– Бүдүүлэг, хэрээ мэдэхгүй талчигнадаг хүмүүс түүнийг уурийг хамгийн их хүргэдэг. Тэд өрсөлдөөнд дуртай ч хэтэрхий их өрсөлдөөнд бухимдах магадлатай. Тэдний уурыг хүргэсэн л хурдхан тайтгаруулахгүй бол тэдний зан авир ширүүн догшин болдог. Маргасан бол тэдний өөдөөс сөргөлдөх хэрэггүй, тэд бухимдалтайгаар бүх үнэгийг шууд хэлчихдэг


Үхэр

– Тэд сэтгэл хөдлөлөө барьж, тайван тогтвортой байж чаддаг хүмүүс. Гэхдээ нэг уурлавал ширүүн догшин бух мэт. Тэднийг уурласан үед юу хийж тайтгаруулах уу гэж бодохын оронд зүгээр л ганцааранг нь тайвширтал нь орхисон нь дээр


Ихэр

– Тэд үргэлж цовоо сэрэглэн, хөгжилтэй орчинг бүрдүүлж чаддаг ч уурласан үедээ тэс өөр хүмүүс болчихдог. Тэднийг уурлуулвал ямар нэгэн шалтгаан тоочих хэрэгггүй энэ тэднийг улам бухимдуулах болно


Мэлхий

– Тэд огцом уурлах гээд байдаг учир өөрт таалагдахгүй бухимдал төрүүлж байгаа зүйлээсээ хурдан холддог хүмүүс.Тэд уурласан үедээ биеэ барьж чадах ч сэтгэл зүйгээ удирдаж чаддаггүй. Хэлэх гэсэн үгээ цааш нь залгиж шууд л уйлчих гээд байдаг хүмүүс.


Арслан

– Биеэ хэтэрхий сайн барьж чаддаг ч хааяаа уурлах нь зөв зүйл гэдгийг таньд хэлмээр байна. Гэхдээ уурласан үедээ амнаасаа унах үгээ сайн боддог байгаарай


Охин

– Охины ордныхон уурласан үедээ амнаасаа ямар ч хамаагүй үг юу ч бодолгүйгээр гаргаж, өөрт ойрхон байгаа эд зүйлсээ эвдэлж, орилж чарлаж байж тайвширдэг хүмүүс. Ямар ч үед маргаанд оролцохгүй байх нь хамгийн зөв шийдэл байх болно охины ордныхны хувьд.


Жинлүүр

– Тэд тайван дөлгөөн эв найрамдлын бэлэг тэмдэг гэх хүмүүм. Тэд уурлахаасаа илүү бусдыг зүгээр л тэвчиж өнгөрөөдөг. Түүнд ямар нэгэн шалтгаан байсан хэмээн бодож ойлгохыг илүүд үздэг. Жинлүүрийн ордныхон уур бухимдлаар бус эв найрамдлаар бүхнийг шийдэж болно гэдэгт итгэж бүх зүйлд тайван ханддаг


Хилэнц

– Уур бухидлаас хол байхыг хичэээдэг хүмүүс. Тэдний уурыг хамгийн ихээр хүргэдэг зүйл бол үл тоомсорлолт. Тэд уурласан үедээ ч намуухан өнгөөр ярьж, дөлгөөхөн харцаар бусадтай харьцаж чаддаг


Нум

– Хурдан уурлаж, амархан тайтгардаг хүмүүс. Чимээгүйхэн уурлаж, чимээгүйхэн тайтгарж, буруугаа ухамсарлаж бусдаас уучлалт гуйж чаддаг хүн бол нумын ордныхон юм


Матар

– Гаднаа хад чулуу мэт хүчирхэг байдаг ч дотроо эмзэг цэцгийн дэлбээ шиг хүмүүс.

Уурласан үедээ ойлгомжгүй зан гаргаж, гэмгүй хүн рүү ч уураа гаргах хандлагатай болдог


Загас

– Уурласан үедээ ч үргэлж бусдыг бодож байдаг. Уурлахаараа бүтээлч сэтгэлгээ нь улам сайжирч, олон сунжирсан ажилаа дуусгачихдаг. Хааяа уураа барсан үедээ хэлэх зүйлээ бүгдийг нь хэлчихээд ямар нэгэн хариу шалтаг сонсолгүйгээр шууд л өөрөөнөөс гараад явчихдаг хүмүүс



Холбоотой мэдээ