Антарктидын мөсөн доорх 300 км урттай нууцлаг метал биет

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-21 03:18:58

Антарктидыг нээсэн цагаас хойш өдгөө хоёр зуун жил өнгөрч байгаа боловч энэ мөсөн тив өнөөдрийг хүртэл манай гаригийн хамгийн нууцлаг газар хэвээр байна. 

Тус тивийн дийлэнх хэсгийг цас мөс бүрдүүлдэг боловч зарим хэсэгтээ хачирхалтай металуудыг агуулдаг нь өнөөдөр ч хүн төрөлхтний гайхшралыг төрүүлсээр байгаа аж.


1Нууцлаг обьектын судалгаа

Эдгээр метал нь Уилкес Лэнд хэмээх бүсэд байдаг бөгөөд үл мэдэгдэх шалтгааны улмаас тус тивийн татах хүчний хэлбэлзэлд нөлөөлдөг байна. 

2002 онд NASA-ийн GRACE хиймэл дагуул Антарктидийн 2 км-ийн гүнд татах хүчний гажуудал үүсэж байгааг тэмдэглэжээ. 

Уг гажуудал нь нийтдээ 500 км-ийн бүсэд хамаарч байв. 


2006 онд гажуудлыг судлах ажлыг Охайогийн их сургуулийн профессор Ральф фон Фресээр ахлуулсан эрдэм шинжилгээний хэсэг явуулжээ. 

Эрдэмтэд дэлхийн татах хүчний талбайн хэмжилт, NASA-гийн хиймэл дагуулаас олж авсан мэдээлэлд тулгуурлан судалгаагаа явуулсан аж. 

Тэдний цуглуулсан мэдээллээс харахад Антарктидын мөсөн бүрхүүл дор 300 км диаметртэй, 850 м өндөртэй нягт металл обьект байсан гэнэ. 

Радарын тусламжтайгаар түүний эргэн тойронд солирын тогоотой төстэй ан цав үүссэн байгааг мөн илрүүлсэн байна. 



2Эхний хувилбар: Солир

Эрдэмтэд Антарктидын мөсөн дор 250 сая жилийн өмнө манай гаригтай мөргөлдсөн, ойролцоогоор 48 км диаметртэй аварга том солирын үлдэгдэл байгаа гэж таамаглаж байна. 

Үүнээс харахад манай гариг ийм аймшигтай том зүйлтэй мөргөлдсөний дараа "амьд" үлдсэн нь гайхалтай.

Тус биетийн нас нь Пермийн галав юүлсэн үетэй давхцаж байгаа гэнэ. 

Пермийн галав юүлэх үед сээр нуруутан амьтдын 73 хувь, далайн амьтдын 96 хувь нь үхсэн байдаг. 

Магадгүй энэхүү асар том хэмжээтэй солир унаснаас болж 250 сая жилийн өмнө ихэнх амьтад устаж үгүй болж, Австрали тив эх газраас салсан байж ч болох юм. 



32-р хувилбар: Германы нууц бааз

Америкийн блог хөтлөгч Тайлер Глокнер Антарктид дахь том биетийн үүслийн талаар илүү сонирхолтой хувилбар дэвшүүлжээ. 

Тэрбээр мөсөн бүрхүүл дор Нацист Германы нууц бааз нуугдаж байж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Тайлер 1991 онд Америкийн засгийн газрын ил болгосон Highjump хэмээх төслийн баримт бичгүүдийг эх сурвалж болгосон аж. 

АНУ 1940-өөд оны үед 4700 хүний бүрэлдэхүүнтэй экспедицийг нууцаар Антарктид руу илгээсэн нь дээрх баримт бичгүүдээс тодорхой болжээ.


Ямартаа ч тэрхүү экспедицийн гишүүд хэдэн жилийг мөсөн тив дээр судалгаа хийн өнгөрөөжээ.

Мэдээж хуйвалдааны онолчид энэхүү баримтыг зүгээр өнгөрөөсөнгүй, тус аяллын гол зорилго нь Германы нууц бааз руу орох газар доорх үүдийг олох явдал байсан хэмээн шуугиж эхэлжээ. 

Тэдний үзсэнээр багийн гишүүд олон жил зүтгэсний хүчинд тус баазын орцыг нь олоод битүүмжилсэн бололтой.

Үүнээс гадна бусад хүмүүс мөсөн дор харийнхны аварга том хөлөг онгоц эсвэл бааз нь бий гэдэг онолуудыг мөн дэвшүүлсэн байв. 



Холбоотой мэдээ