Хал нь гаднаа ХАЙР нь дотроо Б.Жаргалсайханы охин аавынхаа нэрийг сэвтүүлэлгүй өндөрт өргөж явна.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-21 03:32:25

Дэлхийг хэн удирдаж байна вэ? Тheculturetrip.com-ын гаргасан 2019 онд дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр монгол дизайнер Ж.Мандхайг нэрлэгджээ. 

Дэлхийг өөрчилж  долоон эмэгтэйн бүсгүйчүүдийн нэг  Ж.Мандхайн “Мандхай кашмер” брэндийг үүсгэн байгуулагч юм.

Тэрбээр “Буян” компанийн үүсгэн байгуулагч, улс төрч Б.Жаргалсайханы охин юм. 

Ж.Мандхай нь Английн Лондон хотноо хувцас загварын чиглэлээр суралцаж төгсөж, 2014 онд Лондонд өөрийн нэрийн “Mandkhai cashmere” ноолууран хувцасны брэндийг үүсгэн байгуулжээ.

Лондонд хувцас, загварын чиглэлээр суралцаж төгссөн тэрбээр давхар маркетингаар суралцаж, мөн нягтлан бодох чиглэлээр ч мэргэжил эзэмшсэн аж.


Загварын хамгийн алдартай сэтгүүл VOGUE Монголын дизайнер бүсгүйг онцолж байжээ. 

Жаргалсайханы охин Мандхайн үүсгэн байгуулсан “Мандхай кашмер”-ын тухай тун дэлгэрэнгүй өгүүлсэн байна.

Энэ бол монгол ноолуур, монгол дизайнер дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсний баталгаа юм.


Ж.Мандхайгийн бага нас аав, ээжийнхээ үүсгэн байгуулсан үйлдвэр дээр өнгөрчээ. 

Тиймээс багаасаа оёх техник, технологид суралцжээ. 

Түүний хувьд аавынх нь “Буян” үйлдвэр тоглоомын талбай нь байсан гэхэд болно. 

Vogue сэтгүүлд тэр ярихдаа “Би хэзээ ч синтетик материалтай хувцас өмсөхгүй. Учир нь би ноолууран дунд амьдардаг эмэгтэй шүү дээ. 

Үнэхээр азтай байгаа биз. 

Ноолуур бол хамгийн шилдэг даавуу” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.


Ж.Мандхай нь мөн нэгэн ярилцлагадаа: “Би ноолуурыг зөвхөн өндөр настай хүмүүс өмсдөг энгийн нэг зүйл мэтээр харах тэрхүү ойлголтыг өөрчилж байгаа гэж найдаж байна. 

MANDKHAI брэндээр дамжуулж хүмүүс ноолуурыг маш орчин үеийн, сонирхолтой байж болохыг, бас маш чанартайг харах болно.


Бас Монголын ноолуурын талаар хүмүүст мэдүүлж,  байгалийн гаралтай гайхамшигтай зүйл бидэнд ямар сонирхолтой хувцасны сонголт өгч байгааг хүмүүс олж харна гэж найдаж байна. 

Монгол Улсад төрж өссөний хувьд, бас үйлдвэр дээрээ үргэлж очдог байсны хувьд би илүү сонирхолтой, сэтгэл хөдлөм зүйл санал болгож чадна гэдгээ мэдсэн. 

Би өөрийн түүх, ноолуур гэх энэ гайхалтай зүйлийг дэлхий дахинд харуулахыг зорьж байна” хэмээн онцолжээ.

Ингээд Аавынхаа нэрийг сэвтүүлэлгүй өндөрт өргөж яваа мундаг бүсгүйд амжилт бүхний дээдийг хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ