ГЭРТ ЭД МӨНГӨ ДУУДАХ “ФЭНГ ШҮЙ”-ИЙН АРГУУД
Сонин ХачинБаяжихийн тулд хятадууд 2000 жилийн өмнөөс Фэн-шуйн урлагт ханджээ.
Бид ч өнөөдөр түүнтэй зах зухаас нь танилцья.
Цэвэр ариун байх нь баялагийн үндэс
Фэн-шуй гэдэг нь “салхи ба Ус” гэсэн утгыг илэрхийлэх хятад үг болой.
Яг энэ хоёр хүчийг амьдралын хөдөлгөгч гэж тооцож иржээ.
Ус мөнгийг илэрхийлэх учир ус гойжин урсвал мөнгө урслаа гэж үзэх учир хамгийн түрүүнд гэр орныхоо сантехникийг засварлаж, тосгуураа үргэлж таглаатай байлга.
Дараа нь гэр орноо цэвэрлэ.
Хог новш зогсонги эрч хүчийг барьж байх учир мөнгө орж ирхэд үргэлж саадтай.
Олон жил хэрэглэгдээгүй хогоо шууд хаях хэрэгтэй.
Хуучнаа хадгалах нь ирээдүйн итгэлийг алдагдуулдаг.
Хэдэн жил өмсөөгүй хувцас хунараа хэрэгтэй хүнд өгчихвөл муудахгүй.
Хог хураан зайлуулахдаа “хуучин нь зайлж шинэ нь ирнэ” гэдэг уншлага хийдэг гэнэ.
Гэрт маажиг гутал, хагархай сав байх ёсгүй.
Гэрийн тавилгийн байрлалыг ядаж жилдээ нэг удаа сольж бай.
Тэднийг хөдөлгөснөөр та тэнд зогсонги буй эрч хүчийг хөдөлгөж байгаа гэсэн үг.
Зочид ирээд “аятай сайхан” гэсэн үг хэлж буй бол байдал сайн тал руугаа хөдөллөө гэж ойлгож болно.
Коридорын өрөөндөө онцгой анхаарах хэрэгтэй.
Тэнд заавал толь байх ёстой.
Учир нь толь зочид буюу таныг уур уцаартай ирэх үед чинь сөрөг эрч хүчийг татдаг.
Сэтгэл тогтворгүй, уур уцаартай байхдаа толинд харахад сөрөг энергийн зарим нь түүнд ороод зайлах учиртай.
Гэрээсээ гараад буцаад ямар нэгэн зүйл авахаар орж ирээд ч толинд харахгүй бол зам тодорхойгүй болно гэж ярих ч бий.
Орох хаалганыхаа эсрэг толь өлгөж болохгүй бөгөөд аз тусаад эргээд ойгдон гарч явдаг гэнэ.
Харин тэнд улаан алтан өнгийн зураг, дурсгал өлгөдөг аж.
Гэрэл гэгээний талаар бас бодох хэрэгтэй.
Гэрт гэрэл гэгээ ихтэй бол мөнгө заавал орж ирнэ гэдэг юм байна.
Хивсэн доороо хатаасан хагд, далайн ургамалын хэсгийг хийхэд мөнгө татдаг гэж ярьдаг.
Азын тэжээгч
Гал тогоо гэр бүлийг тэжээгч.
Амьдралаа сайжруулна гэвэл түүний талаар анхаарах хэрэгтэй.
Хөргөгчнөөсөө хатаж муудсан хоолны үлдэгдлийг зайлуул.
Түүниыг дандаа шинэ бүтээгдэхүүнээр дүүргэж байгтун.
Нэг шил оргилуун дарс хадгалж бай. Амьдралын аз хэзээ ч ирж магад.
Цахилгаан пийшингээ ямагт цэвэр байлгавал зүгээр.
Түүний шүүгээнээс хоосон таг, хуучин сав суулгыг зайлуулах хэрэгтэй.
Пийшингийн хайруулыг ээлж дараалан зөв асааж байх ёстой.
Хоолны дараа аяга саваа шууд угааж бай.
Хогийн хогтой шөнө үлдээж болохгүй.
Хог байнга газарт сөрөг энерги цуглуулдаг.
Хоолны ширээнд тавагтай идээ ямагт байж байг.
Гал тогооны хананд хоол хүнсний зурагтай натрюморт өлгөөтэй байж байвал сайн.
Ид шидийн талбай
Буратино мөнгө ургуулах гээд байдгийг санаж байна уу?
Хоосон ч зүйл биш гэнэ.
Есөн шинэ дэвсгэртийг улаан дугтуйнд хийгээд дээр нь ургаж буй цэцгийн сав тавьдаг.
Саваа алтан өнгөөр будвал улам сайн гэх.
Түүнийг баян чинээлгийн орчинд байрлуулаад хүлээж байхад мөнгө өөрөө ирнэ.
Үр дүнтэй гэдэг юм.