Тажикистан, Узбекистан руу халдвал ОХУ хамгаална
ДэлхийАфганистаны талаас зэвсэгт этгээдүүд Тажикистан, Узбекистаны нутаг дэвсгэрт халдвал ОХУ батлан хамгаалах хамтын гэрээний дагуу тусламж үзүүлэх боломжтой талаар Афганистанд томилогдсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Замир Кабулов ярьжээ.
Гэхдээ зөвхөн хамтын ажиллагааны гэрээтэй орнуудынхаа хил хязгаарт халдсан тохиолдолд, тэдгээр орнуудын хүсэлтээр цэрэг оруулах боломжтой аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 20 жил үргэлжилж буй Афганистаны дайныг дуусгаж, цэргээ гаргах шийдвэрийг өнгөрөгч дөрөвдүгээр сард зарласан.
Үүнтэй зэрэгцэн Талибан хөдөлгөөн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, тус улсын газар нутгийн дийлэнх хэсгийг хяналтдаа оруулаад байгаа билээ. Талибанчуудын эзэлсэн хэсэгт Иран, Хятад, Пакистан, Тажикистан, Туркменистантай хил залгаа газар нутгууд багтаж байгаа юм.
Эх сурвалж: Tass