12 ордны 8-р сарын зурхай

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-26 23:27:05

Хонь:

Хонины ордныхоны хувьд 8-р сар шинэ бүхэн ирж байгаа ба мөрөөдөмтгий байдал эелдэг ааш зан энэ сард давамгайлна. Энэ сар хонины ордныхон хайр дурлалын тал дээр маш азтай байж аз жаргалаар дүүрэн байх болно. Сарын дунд үеэс хонины ордны хүмүүст эерэг өөрчлөлтүүд сэтгэл ханамжтай байдал бий болно. Ерөнхийдөө ажлын амжилт ихтэй сар гэж нэрлэж болно. Энэ сар үгээр хэлэхийн аргагүй гайхалтай сар болж өнгөрөх хэдий ч гол анхаарах зүйл бол ажил амьдралаа ялгаж салгаж , гэр бүлдээ цаг зав гаргах хэрэгтэй.


Үхэр:

Үхрийн ордныхоны хувьд 8-р сар хайр дурлалын хувьд маш гайхалтай сар болох болж, сайн сайхан зүйлс ихээр тохиолдох болно. Энэ сар бол уян зөөлөн байдал, олон эерэг хандлага бий болгохоос гадна асар их мэдрэмж нэмэгдэх сар юм. Тэд өөртөө итгэлтэй байж их хөрөнгө оруулалт хийх ба хүсэж буй зүйлээ хийхэд хамгийн тохиромжтой. Энэ бүхний үр дүнд олон сайхан зүйл тэдний ачаар бүтээгдсэн гэдгийг мэдрэх гайхалтай сар өнгөрөх бөгөөд дотоод сэтэлийн хүч нь улам ихээр бялхаж. Оюуны асар их хүч, шийдэмгий байдал л энэ сарыг тодорхойлж өгөх болно гэдгийг анзаарах хэрэгтэй.


Ихэр:

Ихрийн ордны хүмүүсийн хувьд мөнгө санхүүгийн тал дээр санаа зовоосон асуудал гарч ирэх учраас болгоомж илүүдэхгүй. Хостой ихрүүдийн хувьд хайр дурлалын харилцаа чинь тийм сэтгэлд ойр байхгүй ч энэ уйтгарт байдал удаан үргэлжлэхгүй. Хайр дурлал амьдралдаа өнгөрүүлсэн мартагдашгүй романтик үдшийн тоо ч хэд хэдээр нэмэгдэж болох бөгөөд ганц бие энэ ордны хүмүүст ч боломж олдож болно. Хариуцлагатай үнэн зөв байж чадвал тэдэнд маш том боломж ахиц амжилт аз жаргал ирж байж болох хэдий ч түүнийг дагаад том зүйл гарч явахыг хэн ч үгүйсгэж чадахгүй боловуу. Энэ сарын хамгийн том сорилт бол сонирхолтой боломжийг ашиглахдаа эрсдлийг тооцоолох чадвартай байх сэтгэл хөдлөлөөсөө болоод нягт нямбай ажиглах ёстой зүйлийг мартаж болзошгүй. Бага зэрэг стрэсстэй байх ба эвгүй харагдсан хэнийг ч дайснаа байхвий хэмээн боддог айдасаасаа салах цаг нь ирсэн бөгөөд эрүүл мэндийн хувьд ч боломжийн сар байх бололтой. Сэтгэл санаа ч эерэг сайхан байна. Гэхдээ сарын хоёрдахь долоо хоногоос сарын сүүл хүртэл гадны нөлөөллөөс болгоомжтой хандаж байх нь зөв.


Мэлхий:

Энэ сар бол энэ ордныхны хувьд хамгийн эрч хүчтэй сар байна үүнээс гадна маш хүчтэй шийдвэрүүдийг гаргана энэ нь хэн нэгэнтэй гэрлэх хуримлах ганц бие хүмүүсийн хувьд бол тоодоггүй хүнийхээ болзооны урилгыг хүлээн зөвшөөр ч мэдэх гайхалтай сар болж өнгөрнө. Нэг үгээр хэлэхэд энэ ордныхон хайр дурлалын тал дээр энэ сард зүгээр л гайхшруулаад өгөх ба хүн бүр гайхалтай зүйлтэй учирна гэхдээ анхааруулж хэлэхэд хариуцлагатай хандаж хэн нэгнийг сонсож чадахгүй байх юм бол та хоёрын хувьд маш том асуудал үүсч тэр ч бүү хэл харьцаагаа таслахад хүрэх аюултай. Гэхдээ та анхаарал болгоомжтой байж чадвал ийм зүйлдийг амар хялбараар даваад гарах болно. Шинэ санаачлага гаргахад өөртөө итгэж манлайлагч байхад тань туслах сар бөгөөд эрч хүчийг тэдэнд хэнээс ч дутахгүй дүүрэн мэпрэмж мэдрүүлнэ. Адал явдалд дурлагсд энэ хүмүүс бол энэ сард өөрийгөө хэнээр ч хэлүүлэлгүй олж авах болно. Энэ ордны хүмүүсээс шинэ зүйл өөрчлөлт хэв маяг гээд олон зүйлээ өөрчлөх сар болж ч болох юм. Гэхдээ энэ нь мэдээж сайн тал руугаа. Нэг үгээр хэлэхэд тэдэнд амьдралын үнэт зүйлсийг ухаарах боломж байж мэднэ өөрийнхөө хаана байж юу хийхийг хүсэж байгаа ба ямар зүйлийг хүсэж мөрөөддөг тухайгаа бодоод түүнрүүгээ тэмүүл амжилт ойрхон ч байж мэднэ.. Орлого, зарлага гээд аль нь ч нэмэгдэхгүй тийм учраас санаа зоволтгүй тайван байж болно эрүүл мэндээ өрөө анхаар ч стрессдэх зүйлээс аль болох хол хөндий байж тэд л өөрийгөө анхаарах нь зөв байх болно. Бусад хүний үг үйлдэл хэлж буй бүх зүйлс болгоомжил.


Арслан:

Арслангийн ордныхон энэ сард гэрэл гэгээ аз жаргалаар дүүрэн байна. Тэдний дотоод мөн чанар аливаа зүйлд хандах хандлага нь үнэн сэтгэлээсэй байх бөгөөд өөр хэнийг ч чин сэтгэлээсээ ойлгож хүндтгэнэ энэ тэднийг хэн бэ гэдгийг харуулаад зогсохгүй сайн сайхан амжилт өөд хөтлөх болно. Хүмүүс ч тэдний гайхалтай энэрэнгүй хүмүүс гэдгийг мэдрэх болно. Тодорхой хэлбэл үнэн бодитой зөв зүйлрүү чиглэсэнээр амьдралд илүү ойр байж төсвийн хувьд ч том зүйлүүдийн боломж нээгдэж болно. Хайр дурлалын хувьд нас тогтож ухаан сууж үнэн бодит тогтвортой зүлийг хүсэх ба хостой хүмүүст хандаж хэлэхэд тэд аль хэдийнээ зөв хүнээ сонгож чаджээ тэдэнд зөвхөн хэрхэн айл гэр болон аз жаргалаа бадраах талаар л бодох хэрэгтэй болсон. Саяхан дурласан арслангуудын хувьд сарын эхний өдрүүд бага зэрэг ээдрээтэй байж мэдэх гэсэн хэдий ч өөрийн дотоод зүйлээ сонсож ажил үйлсдээ зүрх сэтгэлээ зориулж чадвал гайхалтай боломж байгаа болохыг санаарай оюун ухаанаа хурцла.Тэдний үрэлгэн занг дагаад асар их мөнгө орж ирж болох. Оюун ухаан шаардсан үйл ажилгаанд оролцож идэвхитэй байж ойрхон агаар салхинд гарвал зохимжтой.


Охин:

Тэдний хувьд аз жаргал хайр дурлал гэрэл гэгээ гээд бүхий л зүйл тэднийг ивээж болох юм. Аз жаргалаар дүүрэн байж бүхий л зүйл тэдэнд зориулагдсан мэт байж болно. Эхний хагаст бүх зүйл төгс байх нь хайр болон дур хүсэлд чинь хөгжил, цэнгээн, таатай байдал бий болж чамд аз жаргал бэлэглэх болно тэд бол энэ сарыг төгс мэт өнгөрүүлнэ. Ганц бие хүмүүсийн хувьд гайхалтай хайр дурлалтай учрах болно. Ажил, санхүүгийн тал дээр азтай сар болж өнгөрөх бөгөөд өөрөө хичээж чадвал ажиллагсад ба хамт олон нь түүнийг өндөрөөр үнэлэх болно. Энэ эрчээрээ хүч дүүрэн урагшилвал ажил бүтэмжтэй байх бөгөөд сайхан сар өнгөрнө санхүүгийн хувьд ч мөн адил гайхалтай сар болж өнгөрнө. Эрүүл мэнд маш сайн байх ч тэд эрүүл мэнддээ анхаарахаа зогсоож болохгүй гэдгийг сануулаж байх хэрэгтэй. Эрүүл мэндээ хэзээ ч үл мартаж болно өдөр бүр өөрийн бие организмийг хянах нь зөв ба дасгал хөдөлгөөн хийх нь зохистой.


Жинлүүр:

Хайр дурлал тэднийг ивээж байгаа ба тэд харилцаагаа хамгаалж үлдэхийг хүссэн ч хамтрагчид нь гэнэтийн шийдвэр гаргаж магадгүй гэсэн хэдий ч үргэлжид бие биенээ ойлгож сонсохыг хичээж байх хэрэгтэй болох юм. Тэдэнд эргэлзээтэй асуудлууд бий болж болох ч сайн ба муу зүйл тохиолдож болно. Сарын эхний хагаст харилцаа нээлттэй байна үүнээс гадна бүх зүйлийг эерэгээр харах хэрэгтэй. Сонин содон ааш зан ширүүн дориун ааш зан нь салалтанд нөлөөлж болох учир эерэгээр хүлээн авах хэрэгтэй. Сарын хоёрдугаар хагаст энхрий байдал, нийцэл зохицол давамгай харагдаж байна. Санаачлагатай урам зоригтой ааш зан чинь үргэлж дүрэлзэж байх ёстойг санаарай. Хамтын харилцаанд тогтворгүй зүйл бий болж гэнэтийн зүйлээс болж таагүй зүйлс үүсч болно тиймээс сэрэмжээ бүү алд. Эрүүл мэндийн хувьд өөрийгөө анхаар ч байх нь зөв болох бөгөөд ажил тийм ч таатай биш юм тийм болхоор эрүүл мэндээ хамгаала.


Хилэнц:

Энэ ордныхон шинэ шинэлэг зүйлүүдэд дасан зохицож гэнэтийн бэлэг бие махбодийг холдуулж чадах үгүй ч зүрх сэтгэлийг нь холдуулж болзошгүй юм. Тогтвортой харилцаанд байдаггүй хилэнцийнхэн нөхцөл байдлыг үргэлж сайнаар эргүүлж чадна. Сарын дундуур гуниг гутрал эвгүй сэтгэгдэл төрж болзошгүйг сануулжээ хайртай дотны хүн чинь эвгүй сэтгэгдэл төрж бие хаа нь муудаж болзошгүйг сануулсан. Ажилд ахиц гарч болзошгүй өөрийн авъяас чадвараар бусдад гайхагдах цаг нь иржээ. Мөн ямар нэгэн ажил, төсөл зохицуулах эрх мэдэл харагдаж байна. Их цаг зав, энергиэ бизнесийн зорилготой холын аян зам, хамтын ажиллагааны томилолтод зарцуулах нь. Шинжлэх ухаан, түүх соёл, боловсролын тал дээр ч ахиц дэвшил харагдаж байна. Чи магадгүй ном, нийтлэл бичих гэх мэтийн аливаа зүйлд мэргэших хандлага ажиглагдаж, тодорхой зүйл суралцах төлөвтэй. Сарын эхний үед шийдвэрлүүштэй нөхцөл байдлыг давж гарахын тулд маш шаргуу ажиллана. Ажилдаа анхааралаа хандуулахын зэрэгцээ хэзээ ч биедээ анхааралаа хандуулахаа орхиж болохгүй юм. Учир нь тэдний биед таагүй нөхцөл үүсэж болзошгүй байгаа анхааралаа хэзээ ч бүү алд.


Нум:

Энэ ордны хүмүүсийн хувьд хайр дурлал тэднийг ивээж байгаа сар юм тэд хайртай дотны хүмүүстэйгээ халуун дулаан байх боловч мөнгө санхүү тулгарч буй асуудалыг тэдэнтэй ярилцаж зөвлөлдөж байх нь хамгийн зөв зохистой үр дагаварт хүргэнэ. Мөн 8 сарын эхэн үед холын харилцаа тийм ч сайхан байх үгүй л боловуу тэдний хооронд зарим асуудал тулгарсан хэвээрээ л байх бөгөөд энэ байдал удаан үргэлжлэхгүй тийм учраас өөрийгөө зөв зүйлд хянах хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй өөрийн хамтрагчдаа санаа тавиж байгаа тань таалагдах ба хайр дурлал нөхрөлөл гэх зүйлд гайхалтай сайхан дурсамжийг бүтээж хамт аз жаргалыг мэдрэх болно. Тэд гоо үзэсгэлэн гадаад төрхөөрөө бусдыг урхидаж тэдний ажил маш хурдацтай урагшлахаас гадна олон сайхан зүйлс тохиолдох болно үүгээр ч зогсохгүй тэд дээд албан тушаалтуудынхаа итгэлийг олж авах өндөр итгэлийг хүлээж ч болох л юм. Мөн зөвхөн энэ ордны хүмүүст ээлтэй сар гэж ч хэлж болно тэдэнд мөнгө бол урсах мэт орж ирнэ гэхдээ хэзээ ч орлого давсан эд зүйлийг авах гэж улайран дайрах хэрэггүй гэдгээ санаж байх хэрэгтэй.


Матар:

Асар их хүсэл урам зориг тэмүүлэл шинэ хүнтэй танилцах гэсэн маш олон догдлолууд чамайг чиглээд ирж байна энэ сарыг гайхалтай юутай ч зүйрлэмгүй сар болгож болно энэ сонголт тэдний гарт байгаа. Тэдний сэтгэл ханамж дотоод бодол ариусал гээд бүхий л зүйл тэднийг ивээж хайр дурлалд ч тэд гайхалтай хүмүүстэй учирсан гэдгээ мэдрэх болно. Энэ хүмүүст заримдаа хүмүүс тэдний эрх чөлөөг хэтэрхий хаагаад байгаа мэт санагдаж магадгүй ч чухал шийдвэртэй тулгарч хүнд шийдвэр гаргахад хүрч мэднэ. Нөгөө талаар энэ нь чамд шийдвэр гаргах чухал мөчүүд, эргэлзээтэй олон зүйлсийг дагуулна. Ажил төрөл амжилт бүтээл зөвхөн тэднээс л хамаарах ба тэд амлалт өгөх асар их том зүйлүүдтэй учирна. Тэдэнд дүрэм журамыг зохиох шаардлага гарах ч гэр бүлд чинь төвөгтэй санагдаж магадгүй гэсэн хэдий ч тэднийг амжилт даагуулсаар байхыг та бүхэн өөрийн аз жаргалыг бүтээх болно. Тэд өөрсдийн хувийн нөөц бололцоогоо өөрөө хангаж байж л амжилтнд хүрнэ. Тэд өөрсдийгөө энэ сард аз дагуулсан хүмүүс хэмээн хэлж болно тэдэнд бүх зүйл бболомжтой мэт санагдаж санхүүгийн хувьд ч санаа зовох асуудал байхгүй зөвхөн өөрсдийнхөө итгэл үнэмшил авъяас чадварыг хангах шаардлагатай зарим зүйлд итгэл хүлээлгсэнээсээ болж эргээд урам хугарах үе тохиолдох нь олонтоо. Санхүүгийн хувьд ямар ч асуудал үүсэхгүй бөгөөд, ерөнхийдөө сайн байна. Эрүүл мэндийн тал дээр санаа зовох шаардлагагүй ч анхаарал халамжаа бууруулах шаардлаггүй эмчилгээнд хамрагдах нь зөв.


Хумх:

Бусдын аз жаргал инээд хөөрийг зан араншин гээд бүхий л зүйл өөр өөр тийм учраас хэн нэгний хэлж яриж буйг хааяа ч гэсэн анхаар ч ойлгож байх хэрэгтэй гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдэр. Энэ сард хайртай хүнтэйгээ болж бүтэхгүй асуудалаа ярилцаж аз жаргалаа хуваалцаад түр болов найзууддаа тавьдаг анхаарал халамжаа хайртай хүндээ зориулж ярилцаж үзэх нь зөв үүнээс гадна хэн нэгэн тэднийг маш их догдлужлах болно. Та хоёр гайхалтай хоршил байж чадна. Боломжийг гартаа атгахыг хүсвэл урьд урьдынхаасаа их хөдөлмөрлө чамд эрч хүч хэмжээлшгүй их байна. Хүн бүхэн хөдөлмөрийн үр шимийг их бага хэмжээгээр амсдаг гэдгийг мартаж болохгүй удалгүй энэ ордны хүмүүст үгээр хэлэмгүй сайхан зүйл тохиох юм. Тийм болохоор ямар ч боломжийг сул бүү орхи. Сул цаг завыг өнгөрөөж байхын оронд өөрийгөө шинэ зүйлд дайчил. Орлого хувьд хэвийн л өдрүүд байх болно. Хэзээ үл орхигдох гайхалтай нөхөрлөлийг бүтээнэ. Санхүүгийн гайхалтай боломж нээгдэж болох ч биеэ бодох нь зөв ба эрүүл мэндэд ямар нэг асуудал гарч болзошгүй. Биеэ бодож ямар нэг хүндрэлийг бүрэн дүүрэн эдгээх ёстой дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжээрэй.


Загас:

Аз жаргал амжилт ололтыг өөрийн түлхүүр үгээ болгож болно олон сайхан зүйлс хүлээж байна инээд хөөр гэрэл гэгээ гэнтийн бэлэг гээд бүх зүйл төгс байна. Хэн нэгнийг өөртөө дурлуулаж өөрийгөө хатан хаан мэт аз жаргалд умбуулах хэн нэгэнтэй учрах болно. Тэр хүнд чиний хайртай хүн огтхон ч хамаагүй ганц бие энэ ордны хүмүүсийн хувьд хайртай хүндээ сэтгэлээ ямар нэгэн аргаар зүрх сэтгэлээ илчлээрэй тэгж чадвал чи хэзээ ч харамсахгүй. Гайхалтай сайхан сар гэж нэрлэж болно үүнээс гадна ололт амжилт ч багагүй байх болно. Аз зөвхөн тэдний талд байна. Өөрийгөө хөгжүүлж амжилтыг өөрийнхөө гарт оруулаарай. Хэн нэгнээс дэмжлэг туслалцаа гуйхаас бүү ич. Багийн ажиллагаа ямар ч амжилтанд чухал нөлөө үзүүлдэг болохыг бүү март одоо чи өөрийгөө хэн болохыг харуулах цаг нь болсон. Энэ сарын амжилт аз жаргал бүхэн чиний гарт байна. Бусадтай хэрхэн хандахаа чи өөрөө шийд харин амьдрал тэднийг шагнахаар хүлээж байгаа шүү. Эдийн засаг зөв зохистой ашиглаж дэмий зүйлд хөрөнгө оруулах хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарч өөрийгөө хөгжүүлж спортоор хичээллэж байгаарай. Гэхдээ л чи энэ сард маш их эрч хүчтэй байна. Мөн сар бүр эмчид үзүүлэхээ хэзээ ч бүү март анхаарах зүй бол хоол болон бусдыг зүйлийг зөв зохистой хэрэглэж байх нь зөв болно.



Холбоотой мэдээ