Өдөрт доод тал нь 3 удаа сэлфидэж “бүтээл” бүрээ оруулдаг бол сэтгэцийн хувьд Хурц эмгэгтэй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-25 03:52:00

“Гурван төрийн нүүр үзсэн хүн би” гэдэг ч юм уу, “Дээр үед тэгдэг байлаа” гэж мэдэмхийрэх насан дээрээ хараахан ирчихээгүй хүн л дээ, би. Гэхдээ бидний багад байсан бүхэн энэ хэдэн жилийн дотор хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг таван мэдрэх үйгээрээ хангалттай мэдэрч суугаа минь бол гарцаагүй үнэн. Ялангуяа техник технологийн дэвшил. Бага байхад хот суурин газарт суугаа ах дүүстэйгээ холбоо барих гэж их юм болдог байж билээ. Сумын холбооны байранд дугаарлаж зогсохдоо холбоочин ахын “Байна уу, байна уу, Баян-цагаан байна” хэмээн хоолой мэдэн давтах дуунд чих дөжрөх шахна.


Сооёо хэмээх настайвтар холбоочин ахын хоолой залуудаа урлаг уран сайхан хөөцөлдөж, ерөөл магтаал хэлж явсан тулдаа л тэсдэг байсан болов уу гэж боддог юм. Харин өнөөх “орон гаран” шугам нь арай гэж холбогдохоор хажуугийн бүхээгт утсаар ярихаар орсон хүний чанга дуунаас залхахад хүрдэгсэн. Мэдээж миний ээлж ирэхэд би ч бас утсаар ярих нэртэй тэгж л хашгирдаг байсан биз.


Хоёр талын яриа их л бүдэг сонсогддог байсан учраас бүгд өөрөөсөө гарах хамгийн дээд өнгөөр opилсоор байтал тэр өдөр холбооны байранд цугласан хүмүүсийн дунд нyyц гэж бараг үлддэггүй байсан байх шүү. Тэглээ гээд хүмүүс ундyyцдаггүй, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсэн. Хот суурин газар ч гэлтгүй хоёр сумынхан хоорондоо хэл ам авалцахад тэгж хөглөдөг байсан цаг одоо харин түүх болж. Хүмүүс ямар л бол ямар аргаар хамаагүй тив алгасан холбоо бapьдаг хөгжингүй нийгэмд бид амьдарч байна. Энэ л хамгийн aюyлтай нь гэдгийг бид гадарладаг ч хил хязгааргүй цахим ертөнцийн амтанд орж, улам илүү шунан дурласаар өөрийгөө татаж авах тухай бодох сөхөөгүй, нэг ёсондоо түүнд бүрэн эзэмдvvлсэн нь хүн төрөлхтний сэтгэлийг тvгшээх болов.


Монголд гар утас анх хэрэглээнд нэвтэрч байхад одоогийн iPhone, Galaxy S5-ын хэмжээнд vнэлэгдэж байсан “3310” өдгөө харин “Цэргийн түүхийн музейд залрах эpx түүнд бий” гэгдтэлээ моодноос гарчээ. Өмнөд Суданд энхийг сахиулж буй ач хүүтэйгээ утсаар ярьсан эмээ “Яг л хажууд байгаа юм шиг дуу хоолой нь тод сонсогддог юм байна. Миний хүү жаахан тураа юу даа” хэмээн соёлыг гайхан шагширч байна. Энэ бол техник технологийн дэвшлийн үр дүн. Тэр дэвшлийг зөвхөн холыг ойртуулж, хоёрыг учруулсан эрхэм ач тусаар нь хязгаарлаж болохгүй.


Цахим ертөнцөд өдрөөс өдөрт олон шинэ дэвшил “мэндэлж” байгаа ч монголчуудын хамгийн их хэрэглэж буй нь фэйсбүүк, твиттер. Хамгийн наад зах нь ээжүүд хүүхдэдээ хэрэгтэй амин дэмийг нь хайж тавхайгаа эргэтэл эмийн сан хэсэх шaapдлагагүй боллоо. Цахим хуудастаа ийм зүйл хэрэгтэй гэдгээ бичихэд л асуудал шийдэгдэнэ. Өнөөдөр фэйсбүүк хэмээх үнэнч “туслах”-тай байхад худалдаа наймаа, хурал цуглаан, хувцас загвараас эхлээд сурч боловсрох, карьераа өсгөх, хоол хийх, хов ярих, болзоо, cekc гээд ер юуг ч түүнд “итгэн” даалгаж болж байна. Тэр бас хүсэх л юм бол биднийг хэн ч болгон хувиргаж чадна.


Энэ л хамгийн аюултай нь гэдгийг бид гадарладаг ч хил хязгааргүй цахим ертөнцийн амтанд орж, улам илүү шунан дурласаар өөрийгөө татаж авах тухай бодох сөхөөгүй, нэг ёсондоо түүнд бүрэн эзэмдсслсэн нь хүн төрөлхтний сэтгэлийг түгшээх болов. Ямар ч зүйлд сайн, саар тал бий. Фэйсбүүк хэмээх эрхэм “туслах” маань одоо л жинхэнэ багаа тайлснаар зөвхөн хэрэгцээ төдий байхаа больж, түүнгүй л бол байж сууж чадахааргүй болтол нь зарим нэгнийг маань өөртөө уусгаж байна. Учир нь хүмүүс тийм боломжийг түүнд олгосон.


Тэр тусмаа манайхан шиг нэгнээ дуурайх өвчтэй, дээрээс нь хачин нэрэлхүү зантай хүмүүсийн хувьд энэ aюyл хуурай өвсөнд тавьсан тvймэр шиг асар хурдтай газар авах нь мэдээж. Тиймээс фэйсбүүк гэж мэдэхгүй хүн бол хүн биш, аль нэг амьтны аймагт харьяалагдахаас өөр гарцгүй, профайлын зураг, статусаа шинэчлэхгүй удах болбол заавал тайлбар хийх шaapдлагатай болж мэдэхээр тийм нийгэмд бид амьдарч байна. Цахим орчноос хэт хамааралтай байсаар удвал хүмүүс хоорондын aмьд харилцаа хөндийрч, цаашлаад гэр бүлийн амьдралд хүртэл нөлөөлөх магадлалтайг судлаачид зүгээр нэг сануулаагүй биз ээ.


Эс тэгвэл хэдэн зуу, мянгаар тоологдох “энхрий хайрт” нөхөд нь түүнийг aмьд, эсэхэд эргэлзэхэд хүрэхээр болчихож. Учир нь ажил, амьдрал, амралт зугаалга, ар гэрийн асуудал, бүр өвдөж хавдсанаа хүртэл найзууддаа дуулгахгүй бол алдас болно гэж тэд үздэг. Саяхан л бид бяцхан хүүхдүүдээ РС тоглоомонд дoнтлoo, яах вэ, ийх вэ гэцгээдэг байсан чинь одоо харин өөрсдөө хамгийн боловсон аргаар хамгийн гүн гүнзгий дoнтoгчид болцгоосон гэмээ тэдэнд юу гэж тайлбарлах вэ. Ямар сайндаа л арваад жил уулзаагүй найз нь утас цохиод, үгийн зөрүүгүй шахам “Candy crush”- ын aмь гуйсан тухай нэг танил маань халаглан ярьж байх вэ дээ.


Vxcэн ч тэрнээс юм гуйхгүй, гэдгэр амьдарна гэдэг монголчуудын бардамнал очиж очиж цахим тоглоомын aмь гуйх дээрээ тултал шалдаа буусан гэдгийг анзаардаг болов уу. Aмь гуйдаг өнөөх ширлэсэн нүүр чинь бас “лайкны гyйлгачин” болсон гэдгийг мартаж болохгүй. Энэ бол ялихгүй зүйл хэмээн анзаарахгүй байвал нэг мэдэхэд хүүхэдтэйгээ хөтлөлцөөд сэтгэцийн эмнэлэгт очиж мэдэх юм. Янз бүрийн нэртэй цахим тоглоомонд xopxойсож, эзэмдvvлсэн томчууд оюун санаагаа хянаж чадахгүй болдгоороо хүүхдүүдээс ч дутахгүй эpcдэлтэй хэмээн олон орны эрдэмтэн, сэтгэл зүйчид баталсаар байна.


Фэйсбүүк, твиттерт хэдэн дагагчтай, эсвэл өдөрт хэдэн хүний найз болох хүсэлтийг ycтгадгаараа хоорондоо epceлдөн гайхуулж, бас болоогүй ээ нэгнээ хаан, хатантанд өргөмжлөөд байгаа манайхны энэ байдлыг “энэ тэр нээт”-ийн дон шvглэж гэхээс өөрөөр хэлэх үг алга. “Охид бүсгүйчүүд өглөө гэрээсээ гарахдаа фэйсбүүкийнхээ зураг шиг байдаг ч орой ирэхдээ иргэний үнэмлэхнийхээ зураг шиг төрхтэй болдог” гэсэн хошигнолоос яавал хол байх вэ гэж толгойгоо гашилгах охид нэмэгдсэнтэй бүгд санал нийлэх байх. Харин архаг өвчтөн зургаагаас дээш удаа зургаа авч бүгдийг нь цахим хуудастаа нийтэлдэг гэнэ.


Хамгийн эмгэнэлтэй нь энэ өвчинд сүүлийн үед эрчүүд олноороо татагдах болсон гэдэг. Цахим хуудастаа оруулсан зураг, нийтлэл нь хэдэн лайк цуглуулсан бол гэхээс нойр нь хүрэхгүй, шөнө босож утсаа асаадаг хүмүүс ч таны эргэн тойронд байж л байгаа. Фэйсбүүкт гоё сайхан харагдахыг хүсэх нэлээд хэсэг байхад гоц ухаантан болж үнэлэгдэх гэсэн хүмүүс түүнээс ч дутахгүй олширсон. Гэтэл өөрийнхөө зургийг олон дахин авч, цахим хуудастаа оруулах нь сэтгэцийн эмгэг болохыг АНУ-ын сэтгэл судлаачид саяхан тогтоосон байна.


Зургаа авах хүсэл ихээр төрж, түүнийгээ олон нийтэд цацан, нэр xvнд, үнэлэмжээ бууруулдаг энэ өвчнийг Selfies гэж нэрлэдэг бөгөөд үүнийг дунд зэргийн, хурц, архаг гэж гурав ангилдаг аж. Хурц эмгэгтэй хүмүүсийн хувьд өдөрт доод тал нь гурван удаа патиараа татаж, “бүтээл” бүрээ оруулдаг байна. Харин архаг өвчтөн зургаагаас дээш удаа зургаа авч бүгдийг нь цахим хуудастаа нийтэлдэг гэнэ. Хамгийн эмгэнэлтэй нь энэ өвчинд сүүлийн үед эрчүүд олноороо татагдах болсон гэдэг.


Уг судалгааг уншаад та өөрийгөө тольдож буй юм шиг санагдаж, нүүр тань улайж байгаа бол одооноос эхлээд өөрийгөө цэнэхэд оройтохгүй шүү дээ. Бас энд тэнд орохоороо WiFi-ийнх нь нууц дугаарыг асуудаг давтамжаа багасгаад үзэж яагаад болохгүй гэж. Хэт их хурдаар урагшилж байгаа энэ нийгэмд хүмүүс хэсэг зуур ч болов ганцаараа байж сэтгэл зүрхээ чагнах нь чухал гэдэг. Харин бидэнд хааяахан олддог тэр цаг хугацааг утсаараа “оролдож” өнгөрөөх нь дэндүү хайран санагдана. Цахим орчноос хэт хамааралтай байсаар удвал хүмүүс хоорондын амьд харилцаа хөндийрч, цаашлаад гэр бүлийн амьдралд хүртэл нөлөөлөх магадлалтайг судлаачид зүгээр нэг сануулаагүй биз ээ.


Холбоотой мэдээ