Гурван иргэн тутмын нэг нь тэрбумтан байдаг Монако улсын тухай сонирхолтой баримтууд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-25 23:52:48

''Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн, амьдарч байх хугацаандаа татвар төлөх нь үнэн'' гэж үг байдаг. 

Тэгвэл Монакогийн гүнт улсад иргэддээ цэвэр орлогын албан татвар ногдуулдаггүй учир тэрбумтнуудын мөрөөдлийн улс хэмээн нэрлэгджээ. 

Гудамжаар тансаг зэрэглэлийн машинууд давхилдаж, оршин суугчид нь таксины оронд нисдэг тэргээр ийш тийшээ явдаг энэ улсад зочид буудлын нэг өрөө нь л гэхэд хоногийн 40,000 еврогийн үнэтэй байдаг байна. 

BBC “Inside Monaco: Playground Of The Rich,” гэх нэртэй телевизийн цуврал саяхан цацагдсан ба тус цувралд Mонакогийн 38,000 гаруй иргэд, тэрбумтнуудын өв залгамжлагчийн амьдралыг харуулдаг аж. 


Mонакогийн нийслэл Mонте Карлогийн Херкүлес боомт (Monaco-Monte Carlo, Port Hercules)

Иргэд нь татвар төлдөггүй энэ бяцхан улсад дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох "Beatles" хамтлагийн бөмбөрчин байсан Ринго Старр (Ringo Starr), Их Британийн автомашины уралдааны жолооч Льюис Хамилтон (Lewis Hamilton) нар амьдардаг.  


Tоп модель Белла Хадид, Mонакогийн уламжлалт Формула 1-ийн Гран Пригийн үдэшлэг дээр

Ердөө л 202 гектар газар нутагтай /2.02 км.кв/ , 38000 хүн амтай Монако улсыг 2005 оноос хойш ханхүү Альберт удирдаж байна. Тэрбээр одоо 62 настай. 

Mонакогийн хунтайж

Жил бүр зохион байгуулагддаг мото-спортод хайртай хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг Формула /Formula 1 race/ уралдаан энэ хотод явагддаг. 

Уг уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс хувийн нисдэг онгоц хөлөглөсөн баячууд хүрэлцэн ирдэг бөгөөд тэнгэрт моторын чимээ ''хаддаг'' байна. 

Тэрбумтнууд таван одтой тансаг зэрэглэлийн зочид буудлуудад бууж, өдрийн 40,000 еврогийн үнэтэй хувийн усан бассейн түрээсэлж амардаг.

Хунтайж Албертийг хүлээж буй хүвийн харуулууд

Монакогийн машин зогсоолуудад үнэтэй машинууд, усан зогсоолуудад нь тансаг зэрэглэлийн хувийн онгоцнууд  ''шавааралддаг''. 

Усан зогсоол ашигласны төлбөр нэг өдрийн 1330 евро байдаг гээд бодохоор Монакод гурван хүн тутмын нэг нь саятан байдаг гэдгийг баталж буй мэт юм.

Автомашины уралдааны жолооч Льюис Хамилтон тус улсад амьдрахаар шийджээ

BBC-ийн “Inside Monaco: Playground Of The Rich,” цувралд тусгай зочидоо хүлээн авах бэлтгэлээ хийж буй ордны үйл ажиллагааг харуулжээ. 

Хунтайж Альберт, Гүнж Шарлен
Хунтайж Альбертийн дээд зэрэглэлийн машинуудын нэг Феррари
Mонакогийн оршин суугч болж, иргэншил авахын тулд тулд санхүүгийн хараат бус байдлаа баталж хамгийн багадаа  жилийн 560,000 еврогийн орлоготой байх хэрэгтэй. 
Арван жилийн турш жил бүр орлогоо баталж чадвал та Mонакогийн иргэн болох боломжтой.
Албертийн хувийн харуулууд ордны урд
Дэлхийн хамгийн ховор 50 Ферраригийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр.
Монакод нүүж ирж, суурьших болсон баячууд цөөнгүй. 
Тэдний нэг болох Сицилийн вант улсын гүнж Камилла нь Испанийн хааны гэр бүлийн Хунтайж Карлотой гэрлэн 20 жилийн өмнө Mонакоруу нүүжээ. 
Tэд өдгөө хоёр охинтой. 
Гүнж Камилла

Mонакогийн ордон









Холбоотой мэдээ