Монгол - Бохирдлоос үүдэж монголчуудын 30% нь харшлын өвчтэй болж байна
НийгэмДэлхий дээр долоон тэрбум хүний 40 орчим хувь нь харшлаар өвчлөөд байгааг судлаачид тогтоогоод байна. Харшил үүсэхэд хэд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлдөг байна. Үүнд:
• Удамшил
• Гэрийн тэжээвэр амьтад (харшил, өдөөгч)
• Амьдарч буй орчин (хөрсний бохирдол, агаарын бохирдол, тоосжилт)
• Амьдралын хэвшил гэх мэт орно.
Монгол улсын хувьд харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын иргэдийн 10 хүн тутмын 3 нь, тэр дундаа сүүлийн жилүүдэд хүүхдүүд харшилтай болох нь ихэссэн байна.
Үүний гол шалтгаан нь амьдарч буй орчны бохирдол гэж иргэд болон эмч нар үзэж байна.
Хөрс бохирдсоны улмаас шарилж, хогийн ургамал ургаж, ургамлын харшилтай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт ихсэж байна.
Ярилцлага
Жилээс жилд ургамлын харшилтай хүмүүсийн тоо ихсэж байгаа.
Тэр дундаа шарилжны харшил хүмүүс хамгийн их зовуурьтай байдаг.
Шарилжны харшил нь 7- р сарын эхээс 8-р сарын сүүл хүртэл үргэлжилдэг.
Ургамлын харшлын шинж тэмдгүүд нь нүд загатнах, хамар битүүрэх, угсруулж олон найтаах гэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол мэргэжлийн эмч дээр ирж сорил тавиулж болно.
Үүгээр нь хоолны дэглэм болон эмчилгээг хийж эхэлдэг.
Иргэд өөрсдөө хамаагүй газар бие засаж, нус цэр, хогоо хаяж байгаа нь хөрсөө бохирдуулж, хотын төв, зусланд ч шарилж ихээр ургах болж байна.
Мөн хүмүүсийн амьдралын буруу хэвшил, сахарын хэрэглээнээс болж харшилтай хүмүүсийн тоо нэмэгдлээ.
Үүнээс гадна хүүхдүүд маш их харшилтай болж байгаа нь харамсалтай.
Тиймээс хотын удирдлагууд энэ тал руу анхаараад, хөрсний бохирдлын асуудлаа шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.
Миний бодлоор шарилжийг гүйцэт ургаад ихсэхээс нь өмнө үндсээр нь зулгааж авч хаян оронд нь мод ч юм уу байгальд ээлтэй, хөрс бохирдуулахгүй, орчны агаарыг цэвэршүүлж сэргээх мод тарих нь зөв.
Биеэр гарч туурч байгаа юм бол байгаль орчноосоо болж байна.
Хогийн ургамал, хувь хүний цэвэрч байдал, хэвшлээс болж харшил үүсдэг байх гэж бодож байна