Чамайг зopиод ирсэн жаргaлаа бүү гол, тooxгүй өнгөрөх зoвлoнгоо бүү дyyд
Сонин ХачинХүний хамгийн том төлөвшил бол зовлонгоо ярихгүй байх, асуудлыг шийдэх гарцаа олох дээр төвлөрч сур, хүнд бүү яларх.
Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайдаа явдаг учир хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг хуучны үг бий.
Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг.
Сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ.
Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоож эхэлдэг гэж ярьдаг.
Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гай зовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр хараасан гэдэг.
Хэрүүлгүй, гомдолгүй харилцаа гэж байдаггүй.
Харин хүчтэй хүмүүс хамт үлдэж, сул дорой нэг нь л өөр хүн хайж эхэлдэг.
Хүний амьдралд уйлмаар үе зөндөө л байдаг, битгий уйл.
Чиний нулимсны үнэ цэнийг чамаас өөр хэн ч мэдэхгүй.
Ханиас чинь илүү хамаатан садан гэж үгүй.
Бусдын үгээр үг бүү хий.
Чамтай тэд биш хань чинь л хорвоог туулна.
Хүү нараас маш их түшиг нөмөр , ач тус илэрдэг.
Охин хүүхдээс хязгааргүй их хайр энэрэл халамж гэрэлтдэг.
Үнэхээр сайхан ч юм даа энэ амьдрал.
Үрээ битгий загна, цаг нь ирэхээр тэр өөрөө гэрэлтэнэ.
Чи түүнд хайраа өгч чадахаас бодлоо өгч чадахгүй.
Чи өөрөө л зөв бай.
Тэр чамайг л дуурайна шүү дээ
Аав нь арав алдсан болохоор чамайг тав алдаг гэж үглэдэг юм.
Айлын хүүхдүүд дунд алт ч бий гууль ч бий, алийг нь сонгож нөхөрлөхөө чи өөрөө шийд.
Алт урвалдаад олон хувирдаг, гууль гандсан ч өнгөө алддаггүйг зүгээр л сана.
Амаа мурийлгаж цээжээ түрсэн алиа гарууд зөндөө таарна, хараа өндөр хажуугаар нь зөр.
Чаддаггүй нөхдүүд бөөнөөрөө байдаг, чаддаг нь угаасаа даруу байдгийм.
Ядарсан нэгэн таарвал бөхийж хүндэл, тэнгэр хардгийм чамайг.
Мөнгөтэй явахад ойртсон хүнийг нөхөрт хэзээ ч бүү тооц.
Өнгөтэй явахад зүүгдсэн бүсгүйг өөрийн болгож бүү харамла.
Бусдаас өөрийгөө онцгой гэж хэзээ ч битгий бод, ээж чинь чамайг эвэр, сүүлтэй төрүүлээгүй.
Онцгойрч сондгойрч тодормоор бол олигтой сур, их унш, сайн унт, зөв хоолло.
Нас чинь дандаа залуу байхгүй, намайг дагаад намаржаад л ирнэ.
Зүс чинь үргэлж толигор байхгүй, үс чинь цайгаад гундаад л ирнэ.
Шаардлагатай бол худлаа хэл, харин худалч болж амьдрах хэрэггүй.
Зайлшгүй гэвэл зодолд сайхан, заавал дараа нь уучлал гуй.
Хүний нүдийг эгцлэн харж, дотор нь ортол өрөмдөж сур, түүнийг таних шилдэг арга.
Сэтгэл сайтыг бүү март, ачийг нь хариул.
Олон найзаар халаас дүүрдэг хорвоо, орхигдоод гээгдээд зугтаадаг нь амьдралын жам, тоотой нь үлдэнэ тэднээ гамна.
Олон охид энгэр чимнээ, өөрийг чинь олон хувилах нь ганц л бий, түүнийгээ л хай.
Олсон цагтаа бүхнээ зориул.
Сурсан эрдэм чинь төгс бол өлсөх зовлонг үзэхгүй, сураагүй зүйлдээ харамсалгүй гуйвж дайвалгүй цэх бай.
Нүгэл нэгийг үйлдвэл хоёр буянаар хариулж бай.
Эрх мэдэлд бүү шуна, эд хөрөнгө бүү хураа.
Эрүүлийг хүс, ээжийгээ үргэлж тойр.
Аавынхаа чадаагүйг хийчихвэл бахарх, асаасан голомтоо бат сахь.
Нэг л өдөр би өнхөрнө, нээх гашуудах шаардлага үгүй.
Эвийг дандаа хичээ, эх орноо үргэлж хайрла.
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.