Цар тахлаас үүдэлтэй сургууль, цэцэрлэг хаасан нь хүүхдүүдийг боловролын хоцрогдолд оруулж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-29 07:18:16


Дэлхий дахинд коронавирус цар тахал тархаад гурав дахь жилийнхээ нүүр үзэж байна. 

Энэ цар тахалд манай улс ч нэрвэгдсэн. 

Улмаар эл тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд 2019- 2020, 2020-2021 оны хичээлийн жилийг бүтэн өнжиж, сургууль, цэцэрлэг хоёр жил карантиллаа. 

Энэ хугацаанд хамгийн их хохирч буй нь хүүхдүүд. 

Хэдийгээр теле хичээл үзэж буй ч танхимын хичээлтэй адилгүй тул хичээлийн хоцрогдол маш ихээр үүсч буйг эцэг эхчүүд ч тэр, Боловролын сайд нь хүртэл ярьж буй юм.

ЯРИА:
Иргэн: Т.ТӨМӨР-ОЧИР: 

Манай охин өнгөрсөн намар нгэдүгээр ангид орсон.

Тэгээд эхлээд цагаан толгойн үсгээ үзэж эхэлж байтал өвчин гарч ирээд сургууль хагаад, карантилсан. 

Түүнээс хойш цахим хичээлээр үсэг заагаад л байсан. 

Хүүхдүүд зурагтаар зааж байгаа хичээл харахаараа сайн ойлгодоггүй юм билээ. 

Ах нь гээд тавдугаар ангийн хүүхэд бий. 

Том хүн байхгүй, ажил ихтэй учраас яс суугаад зааж чадахгүй. 

Цахим хичээлийн хоцрогдол маш их байна. 

Манай охин 35 үсгээ цээжлээд бичихийн хувьд бичиж байна. 

Үсгээ цээжилсэн хэрнээ уншилт маш муу. 

Одоо хоёрдугаар ангид орохоороо нэгдүгээр ангидаа сайн сураагүй хүүхэд яах юм бүү мэд.

ЯРИА:
Иргэн: О.ЦОЛМОН: 

Би Баянзүрх дүүргийн иргэн.

Манай хүүхэд долоон настай. Уг нь ном дүрмээрээ бол өнгөрсөн намар хичээлд орох байсан.

Гэхдээ коронавирусээс үүдэлтэй дахиад сургууль, цэцэрлэг хааж, хоцрогдол үүсч магадгүй гэж бодоод хүүхдээ оруулаагүй.

Энэ жил оруулахаас өөр аргагүй.

Өмнө нь хоёр жил бараг цэцэрлэгт явсан яваагүй хоёрын хооронд байсан болохоор сурсан бүх юмаа мартчихсан, тиймэрхүү байдалтай байна.

Энэ намар хичээл орж эхэлвэл хүүхдийн хичээлийн хоцрогдлоос болоод нэлээд зүдрэх байх аа гэж бодож байна.

ЯРИА:
Иргэн: Т.ГЭРЭЛТУЯА: 

Ковидтой холбоотой хүүхдийн хичээл сургуулийн хоцрогдол их, нэлээн асуудал үүсч байна гэж миний хувьд бодож байна.

Манай хүүхэд дөрөвдүгээр анги төгссөн. 

Сүүлийн хоёр жил буюу 3,4-р ангидаа танхимын сургалт аваагүй, нэг улирал шахам хичээллээд ковидоос болж тарсан. 

Танхимын хичээл, теле хичээл асар ялгаатай. 

Багш нь хичээлээ өөрөө заах, хүүхэд эргүүлээд харилцаа үүсгээд багшаасаа асуулт асуух холбоо харилцаа байхгүй. 

Түүнээсээ болж хичээлээ ойлгохгүй өнгөрөх, нөхөж хийхгүй байх асуудал гарч байна. 

Хүүхдүүдийн хичээл орохгүй байгаа ч аав ээжийнх нь ажил орж байгаа учраас харах хүнгүй, хичээл хийлгэх хүнгүй болдог.

Залуу гэр бүлүүд хүүхдийнхээ хичээлийг нөхөж хийлгэх асуудал хомс байна. 

Нөхцөл нь бүрдэхгүй, зав нь таарахгүй байгаа. 

Тиймээс хичээл маш их хоцрогдож байна.

Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг




Холбоотой мэдээ