Хөшигийн хөндийн 19 000 га газрыг улсад авч, 150 000 хүнтэй хот байгуулна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-29 16:23:01

Хөшигийн хөндийд байгуулагдсан Чингис хаан ОУНБ-ыг түшиглэн 150 000 хүн амтай дагуул хот байгуулах төлөвлөгөө боловсруулжээ. Мөн олон улсын зэрэглэлийн аялал жуулчлал, эдийн засгийн тусгай бүс байгуулахаар төлөвлөж буйг 2021 оны 7-р сарын  29 -нд  мэдээллээ.


Хот байгуулахдаа холбогдуулан Хөшигийн хөндийн 19 000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Энэ хүрээнд БХБ-ын сайдын тушаалаар газар чөлөөлөх ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг тусгай хэрэгцээнд авах газарт газарт эзэмшиж буй 3173 иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг шийдэхээр ажиллаж байна. Иргэдэд нөхөн олговор олгох, хууль бус газар олголтыг цуцлах ажил хийгдэх аж. Эхний ээлжинд 76 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлахаар бэлтгэлээ хангаж байна.

 

Өнөөдрөөс Төв аймгийн газрын харилцааны байгууллага Сэргэлэн, Алтанбулаг сумын нутагт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, ярилцах ажил эхэлж байна. Энэ ажиллагаа 08 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд газар эзэмшигч, иргэдийг очиж, тайлбар саналаа хэлэхийг хүсч байна.


Холбоотой мэдээ