АТГ-ААС АЖЛЫН БАЙРАНД НЬ НЭГЖЛЭГ ХИЙСЭН "ТЭЦ-3" КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ч.ЧИНБАТЫГ 461 ДҮГЭЭР АНГИД СААТУУЛЖЭЭ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-30 05:07:49

АТГ-аас өчигдөр "ТЭЦ-3" Төрийн өмчит компанийн захирал Ч.Чинбатын ажлын өрөөнд нь шалгалт хийж, нэгжлэг үзлэг хийсэн талаар манай сайт мэдээлсэн. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хяналт, шалгалтыг үндэслэн "ТЭЦ-3" Төрийн өмчит компанийн захирал Ч.Чинбатыг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.

Түүний ажлын байранд яг ямар асуудлаар үзлэг хийж, түр саатуулаад байгаа нь тодорхойгүй байна. 

Гэхдээ тендер болон бусад албан тушаалын асуудалтай холбоотой байж болзошгүй гэх таамаг байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын асуудалд нэлээд анхаарч ажиллахаар төлөвлөж, Засгийн газартаа хүртэл ажлын хэсэг байгуулаад буй. 

Уг ажлын хэсгийн ажлаа Төрийн өмчит компанийн үйл ажиллагаа, удирдлагуудын асуудлаас эхлэхээр төлөвлөж байгаа гэж мэдээлж байсан юм.


Холбоотой мэдээ