Иргэд эм тарианы зардлыг өөрөөсөө гаргасан бол буцаан авна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-31 09:32:17

Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргасан бол буцаан авах боломжтой болов. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны мэдээлснээр гуравдугаар сарын 1-ээ хойш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй  эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэд бичигдсэн эм, тариаг өөрөөсөө гаргасан тохиолдолд буцаан авах боломж бүрджээ.

Тодруулбал,  хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгснөөр өөрөөс гаргасан эм тарианы зардлыг буцаан авах юм байна.

Холбоотой мэдээ