Өдгөө 52 настай дуучин Жениффер Лопез, Бен Аффлектай хамт тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц дээр амарч, шүтэн бишрэгчдэдээ өөрийн бие галбираа гайхуулжээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-31 10:05:02

52 настай дуучин, жүжигчин Жениффер Лопез төрсөн өдрөө Valerie хөвдөг харш дээр тэмдэглэжээ. 

Поп дуучинтай цуг түүний хайрт залуу, жүжигчин Бен Аффлек төрсөн өдрийн баярыг өнгөрүүлсэн байна. 

Гэрэл зургуудаас харахад түүний баяр үнэхээр романтик болсон нь илт. 

Шүтэн бишрэгчид нь Жейг хэдий 52 нас хүрсэн ч гэсэн үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгааг ч мөн онцолсон байна.

Valerie дарвуулт онгоцыг зүгээр ч нэг хөвдөг харш гэдэггүй ажээ. 

Дөрвөн давхар дарвуулт онгоцны түрээс маш өндөр. 85 метр урттай энэ тансаг усан онгоцоор алдартай дуучин, жүжигчин Жениффер Лопез хайрт залуу Бен Аффлекийн хамтаар аялжээ.


Дарвуулт онгоцонд Жей Ло 52 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. 

Гэрэл зургаас харахад тэрээр гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэх ямар нэгэн нууцыг мэдэж байгаа мэт.

Өөрөөр үүнийг юу гэж тайлбарлах уу?


Романтик аялал зураг авалтгүйгээр яаж өнгөрөх вэ дээ. 

Жей Ло усны хувцастай галбираа гайхуулан камерын өмнө эргэлдэнэ.


Холбоотой мэдээ