н.Уянга: Бид 10 хоногийн дараа отогтоо ирэхэд тэд явчихсан байсан. Хүнс үлдээхгүй гэж их гомдсон

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-31 20:05:00

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг Минжийн давааны самарчдын отгоос цагт сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон Эрээн гол гэдэг газарт самарт явсан 33-58 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй алга болоод 20 хоногийн дараа олдсон юм. Алга болсон нэг иргэний дүү нь иргэд алга болсон талаар анх мэдээлж, Улмаар тэднийг хайх нисдэг тэрэгний зардлын хандивын аяныг өрнүүлж 21 сая төгрөг цугларч, онгоц хөөргөх үнэ бүрдсэн юм.

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг экипажийн бүрэлдэхүүн, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх бүлэг, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй тухайн иргэдийг хайж, ийн амьд мэнд олсон юм. 58 настай эрэгтэй болон 34 настай нэг эмэгтэйгийн биеийн байдал сайнгүй байгаа учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.


Болсон явдлын талаар иргэн Уянга ярихдаа: Бид самарт авч явна гэсэн зарын дагуу Сэлэнгэ аймаг руу ажил хийхээр явсан. Нэг өдөр ажлаа дуусгаад эрт агуй руугаа хөдөлсөн боловч төөрөөд агуйгаа олохгүй байсан. Ингээд явсаар байсан ч нэг л газраа тойроод байсан. 19 хоногийн турш гишүүн идэж, анисны ханд, таван салаа буцалгаж уусаар амьд гарсан.Явсаар самарчдын отог дээр ирэхэд тэд явчихсан байсан. Тэдний хаясан буузны гурил байсан тэрийг түүж идэхэд маш сайхан байсан.



Тэр хүмүүст бид нарыг төөрснийг мэдсэн байж жоохон хоол үлдээгээд явахгүй яасан юм болдоо гэж гомдсон. Одоо ч ойд төөрсөн шокоосоо гараагүй байна. Шөнө дуугарч байсан элдэв амьтадын дуу одоо ч чихэнд сонсогдож тайван унтаж амарч чадахгүй байгаа.Гэртээ амьд мэнд ирсэндээ маш их баяртай байна.Гэртээ харьж чадна гэдэгтээ бараг итгэлгүй болж эхлэж байсан.Үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн амьдрахад хандив мөнгө цуглуулж тусалсан сайхан сэтгэлт хүмүүсдээ маш их баярлалаа… гэлээ




Холбоотой мэдээ