Д.Ухаанзаяа: Би лам биш
НийгэмБурханч лам гэгдээд байдаг Д.Ухаанзаяа нэгэн нэвтрүүлэгт орохдоо ийн ярьжээ. Би өөрөө бурхны шашныг дэлгэрүүлэх, өөрийн мэдсэн сурсан сонссон зүйлээ ард түмэндээ хүргэхийн тухайд зорьж яваа хүний хувьд бол шашин гэдэг бол үнэнийн сургааль мөн өөрийгөө танин мэдэх, өөрийнхөө дотогшоо нэвтэрч аливаа нэгэн юмны мөн чанарыг танин мэдэхэд оршдог. Шашиныг хураангуйлаад хэлсэн зүйл байдаг л даа. Буяныг хотолж чуулган болгоод өөрийн сэтгэлээ номхотгож чадах юм бол бурхны шашин тэр юмаа гэж томъёолж хэлсэн байдаг.
Шашин олон янз байдаг ч эцсийн зорилгодоо нэг л оргил дээр нэгдэнэ гэж боддог. Бурхны шашин ч бай, лал ч бай, есүс ч бай бүгд эцсийн зорилго нь хамаг амьтны тусын тухайд нэг зүйл дээр нэгддэг. Зам мөр нь өөр өөрийнхөө замнаж зарим нэг нь тойруу замаар явж очиж байхад зарим нь дөт замаар очиж байна. Би бол бурхны шашны хүн учраас Буддын шашин нь хамгийн дөт замыг гаргаж хүн гэгээрэх, сайн сайханд хүрэх замналыг хамгийн дөт гаргаж өгсөн, хамгийн хурдан хүрэх боломжтой хялбаршуулсан бөгөөд хамгийн төгөлдөр сургааль, төгөлдөр шашны номлол юм уу. Бурхны сургааль бол өөрөө ариун буюу ямар нэгэн хэр буртаггүй гэж үздэг. Өөр олон зүйлсүүд бол асуудалтай байдаг. Тэгэхээр 3000 жилийн тэртээ бурхан Будда номоо номлоод үүнээс хойш одоог хүртэл сургаалиуд нь шинэ юм шиг байж байдаг. Энэ бол өөрөө бурхны сургааль ариун даа, хувирашгүй мөн чанартаа үнэндээ байгаан болов уу гэж би ойлгодог. Би лам биш. Би шашин судлаач, бурхан урлаач, буддын гүн судлаач хүн. Миний хувийн бодол бий. Би бурхны шашин үүн дээр бүгд ингэж ойлгож байна гэж би үзэхгүй байна. Би өөрөө судалж мэдээд хувийн бодлоор бол лус гэдэг зүйл яагаад байгаль дэлхий, уул ус, жигүүртэн шувуу, газар шороо, чулуунд лу.сын орон байна гэж бурхны шашинд авч үздэг. Энэ маань усан мэлмийд харагдахгүй хий бодь амьтан учраас ихэнх нь гарт баригддаггүй, нүдэнд харагддаггүй учраас байхгүй гэдэг утгаараа үл итгэх, ойлгохгүй байх асуудлууд байна.
Гал руу бид нар бохир буртаг хийлээ гэж бодоё. Жишээ нь Дорж гэдэг хүн санаатай санаандгүй байдлаар гал руу сонгино сармисны хальс ч юм уу буртагтай зүйл хийлээ гэхэд яагаад тэр хүний нүүр амаар нь яр шарх гараад байна? Яг булгийн эхэнд лус байна гэж би хэлж байгаа юм. Энийг байхгүй юмаа гэх юм бол яагаад бид нар яагаад булгийн эхэнд сүүтэй шанагаа дусаагаад бузар буртаг оруулахад тэр хүмүүст яр шарх гараад бие нь өвдөөд байгаа юм? Яагаад заслыг хийсний дараа зүгээр болчихоод байгаа юм? Галаа тахиулахаар яр шарх нь алга болоод байгаа юм. Үүнийг шинжлэх ухаанаар тайлбарлахаар төвөгтэй болчихоод байгаа. Энэ маань бодитой байгаа юу гэхээр байгаа юм. Хий бодь ертөнц байна уу гэхээр байна. Сүг сүнс сүүдэр байвал байна. Лус гэдэг зүйл бол байна гэж би үзэж байна. Бид нар асуудлаа дуусгаад бэрхшээлүүдээ дуусгаад амьдрая гэвэл бидний нас гүйцэхгүй. Энэ дээр жишээ байдаг юм. Нэг хүн би энэ ертөнцийн бүх өргөст чулууг түүгээд дээгүүр нь хөл нүцгэн алхая гээд бодлоо. Нэг хоёр алхаад хөл рүү чулуу шигдээд байх учраас явж чадахгүй. Мухар сүсэгтэй хүн юу гэж бодох вэ гэхээр энэ бүх чулууг би түүгээд хаячихая гээд бодлоо. Гэтэл чулууг түүгээд үзэхээр ертөнцийн чулууг түүж барахгүй байхгүй юу. Энэ бол мухар сүсэг. Энэ бол мунхаг байхгүй юу. Харин бурханы сургааль юу вэ гэхээр та зүгээр хөлийнхөө улыг зузаан ширээр ширлэчих. Тэгэх юм бол та бүх чулууг түүсэнтэй адилхан дээгүүр нь чөлөөтэй явж чадна. Энэ бол танин мэдсэн буюу ухаарал” хэмээн ярьжээ.