Чамайг үнэлдэггүй газар, хүндэлдэггүй хүнтэй хамт байх гээд хэрэггүй

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-08-01 00:13:51

Чамайг үнэлдэггүй газар ажиллах Чамайг хүндэлдэггүй хүнтэй хамт байх Чиний өмнөөс баярлаж чаддаггүй найзтай байх,

Чамаас аваад л байдаг мөртлөө өгдөггүй хүмүүстэй хамт байж, зууралдах хэрэггүй.

Тэднийг зүгээр л тавьж явуул.

Чи энэнээс илүүг хүртэх эрхтэй шүү БҮСГҮЙ минь Чамайг ээж чинь энхрийлж, аав чинь эрхлүүлж өсгөсөн.

Аман даа хийвэл хайлчих вий, алгандаа тавивал хөрчих вий гэж нандигнаж өсгөсөн. 

Тийм учраас хүмүүсийн өмнө нь толгойгоо битгий гудайлга!

Бардам бай! Том бай! Зоригтой!

Шийдэмгий бас хурц ухаантай, алсын хараатай, эрмэлзэлтэй бай! 

Дайчин бай! 

Ямар ч шуурганд битгий бууж өг бүдэр, уна тэнхээгээ алд! 

Гэхдээ итгэл найдвар, урам зоригоо хэзээ ч битгий алд! 

Өөр нэгний амьдралын боол нь биш өөрийнхөө амьдралын хатан нь бай !!! 

Өөрөө өөртөө аз жаргалтай бай,

Өөрөө өөрийгөө бүтээж амьдар

Монгол гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ