Өнөөдрөөс эхлэн нийслэлд мал, амьтны мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байх захирамж гарчээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-01 02:48:13

Улаанбаатар хотын хэмжээнд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны наймдугаар сарын сарын 1-нээс эхлэн ил задгай худалдаалахгүй байх захирамжийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргажээ. 

Уг захирамжийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар наймдугаар сарын 2-ны Даваа гарагаас эхлэн хийхийг тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хаягаараа мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ