Ердөө 5-хан өдөрт БҮДҮҮН гэдсийг НАРИЙХААН болгох АМТЛАГ арга
НийгэмАмттай жороор гэдсээ цэвэрлэж биеэ эрүүлжүүлж галбиржуулаарай.
Гашуун нясуун зүйл уухгүй, ердөө алимны цэвэр шүүсэнд дэвтээсэн хар чавга иднэ.
Амтлаг зөвлөгөө байгаа биз дээ?
Энэ жороор та бүдүүн гэдэсний хананд тогтсон шаар шавхдас, өнгөрийг цэвэрлэхээс гадна илүүдэл жингээ санаанд оромгүй байдлаар хаяж нарийхаан гэдэстэй болох болно.
Нууц хуваалцахад, 5 хоногийн энэхүү цэвэрлэгээг улиралдаа нэг удаа хийж хэвшвэл бие эрүүлжин галбиржиж, эрүүл мэнд сайжирч, хоол боловсруулах эрхтэний тогтолцоо хэвийн болж, илүүдэл өөх хайлж,арьсны өнгө илт сэргэдэг.
Энэ жороор цэвэрлэхэд биеэр гадагшилж байгаа өтгөн шингэрсээр сүүлдээ цэвэр шар өнгөтэй гарч дуусна.
Цэвэрлэгээний явцад хар судал эсвэл богино утас мэт элсэрхэг бужмаг ширхэг ажиглагдаж болно.
Энэ нь таны цөс хөөгдөж бие эрүүлжиж байгаагийн илрэл.
Хэрэв бараавтар ногоон өнгөтэй жижгэвтэр үрэл мэт зүйл гарч байвал энэ нь таны гэдэсний хананд тогтон хатуужин олон жил хуримтлагдсан хатуужсан үлдэгдэл ховхорч байна гэсэн үг.
5 ХОНОГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД ЮУ БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Хатаасан чавга 600-800 грамм.
Та өдөрт 180- 200 граммыг хэрэглэнэ гэж тооцоорой.
Алимны цэвэр шүүс 2500 мл буюу өдөрт 400- 500 мл нэг өдөрт хэрэглэхээр.
Оливын тос – 2 дах өдрөөс нь хэрэглэнэ.
Ингэснээр цөс ялгарахад ба цөсний хүүдийн амсарыг зөөллөж өгдөг.
Лимон – 2 дах өдрийг өглөөнөөс хэрэглэнэ.
Өдөрт 6 литр цэвэр ус ууна.
1 аяга усыг 200 мл гэж тооцохоор бодно.
Буцалгасан биш цэвэршүүлсэн ус хэрэглэх юм шүү.
Цэвэрлэгээгээ хийж эхлэхийн урд өдөр шарсан хуурсан хоол болон шоколад, амтлагчтай хоол хүнс хэрэглэхийг хориглоно.
Оройн хоолоо маш хөнгөн жимс эсвэл ногооны салад идэх, хоол идэхгүй байсан ч болно.
Бас унтахын өмнө алимны шүүсэндээ чавгаа хийж таглаад хөргөгчинд эсвэл сэрүүн газарт тавина.
Чавгаар цэвэрлэгээ хийж байгаа үед өөр хоол хүнс огт идэхгүй.
Чавга цатгалан мэдрэмж төрүүлдэг тул энэ 5 хоногт та өлсөхгүй.
ҮНДСЭН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 3 ӨДРИЙН ДЭГЛЭМ
Өглөө босоод тасалгааны хэмтэй бүлээвтэр ус 2 аягыг ууна.
30 минутын дараа чавгаа иднэ.
Оройд бэлтгэж тавьсан чавгаа өглөө өдөр орой идэхээр гурав хуваагаад эхний хэсгийг нь иднэ шүү.
Идэхдээ чавгаа сайн зажилж иднэ.
Хүсвэл өглөөд идэх чавгаа арай илүү, оройд идэх нь арай бага байхаар хувааж болно.
Өдөр идэх хэсгээ ажил руугаа савлаад аваад явж болно.
Чавгаа идсэнээс хойш 30 минут тутамд 2 аяга бүлээвтэр ус ууна.
Энэ мэтчилэн өдрийн хоолны цаг болоход та 3 л гаруй ус уусан байх ёстой.
Өдрийн хоолонд мөн л ус ууснаас 30 минутын дараа чавгаа сайтар зажилж иднэ.
Чавгаа идсэнээс 30 минутын дараа 2 аяга ус ууна.
Оройн хоол хүртэл мөн 30 минут тутамд 1 аяга ус ууна.
Та оройн хоол болтол 2 л ус уусан байна.
Оройн хоолонд бэлтгэсэн чавгаа сайтар зажилж идээд 30 минутын дараа 2 аяга ус уугаарай.
Дараагийн 1 аяга усыг 30 минутын дараа ууна.
Хамгийн сүүлд уух нэг аяга усыг оройн 21 цагаас хэтрүүлэхгүй уугаарай.
Унтахаас дор хаяж 2 цагийн өмнө уухаар тааруулбал сайн.
Хоёр дах өдрийн дэглэм эхний өдрийнхтэй адил.
Нэмэлтээр өглөө босоод уух 2 аяга усны нэг аяганд тал нимбэг шахаж хийж ууна.
Мөн өдрийнхээ чавга идсэнээс 1 цагийн дараа 2 хоолны халбага оливын тос ууна.
Мөн оройн чавгаа идсэнээс 1 цагийн дараа 2 хоолны халбага оливын тос ууна.
Араас нь шууд усаа ууж болно.
Гурав дахь өдрийн дэглэм 2 дахь өдрийн дэглэмтэй яг адил.
ХОЁР ӨДРИЙН ЦЭВЭРЛЭХ ХООЛНЫ ДЭГЛЭМ
Дөрөв дэхь өдрийн өглөө зөвхөн гадил идээрэй.
Өдрийн хоолонд нэг гадил, будааны зутан юмуу эсвэл хулуу, броколи, бууцай зэрэг ногооны зутан бага порцоор иднэ.
Ямар нэгэн нэмэлт амтлагч давсгүй байх хэрэгтэй.
Оройд нэг гадил иднэ.
Өдөрт уух усны хэмжээ 3 л хүртэл байна.
Үүнээс 2 литрийг нь 16 цагаас өмнө уугаарай.
Тав дах өдрийн өглөө нэг банана, усанд чанасан овьёосны агшаамал эсвэл гурвалжин будааны каш сүү, давс, чихэр хийхгүйгээр багавтар порцоор иднэ.
Өдөр нь саладны навч болон улаан ногоон чинжүү өргөст хэмх орсон амтлагч соус нэмээгүй салат, давс багатай ногоотой шөл, бүхэл үрийн талх, ногоотой банш эсвэл бууз идэж болно.
Оройн хоолонд чихэр болон жимсний хольцгүй нэг аяга шинэхэн тараг нэг алим юмуу дурын нэг жимстэйгээ идээд дараагийн өдрөөс нь хэвийн хоолондоо орно.
Анхаарах зүйл: энэ аргыг цөсний чулуутай болон ходоодны шархтай бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Эрүүл энх, аз жаргал,, амжилт хүсье.
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.