МАН-ЫН УДИРДЛАГУУД ЦЕГ-ЫН ДАРГА Ж.БОЛД, АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ БОЛОЛТОЙ
Улс ТөрЕрөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зэрэг МАН-ын удирдлагууд яг одоо Ардын намын байранд уулзалт хийж буй талаар манай сайт дөнгөж сая мэдээлсэн.
Тэгвэл Ардын намын дарга нарын уулзалтаас ЦЕГ-ын дарга Ж.Болд, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарыг эрхэлсэн ажилдаа хариуцлага хандсан гэх үндэслээр үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө.
Учир нь яг одоо МАН-ын удирдлагуудын хурлаар бензиний үнэ нэмэгдсэн болон цагдаагийн албан хаагчид иргэдийг зодсон зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
Мөн өчигдөр ТЭЦ-3 төрийн мөчит компанийн гүйцэтгэх захирал Ч.Чинбатын өрөөнд АТГ-аас шалгалт хийж, улмаар цагдан хорин 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.
Тэгвэл ЦЕГ-аас уг бичлэг нь болсон үйл явц нь одоогийн дарга Ж.Болдыг томилогдохоос өмнө буюу 2019 онд болсон үйл явц гэдэг тайлбарыг өнөөдөр өглөө өгсөн.
Харин Засгийн газартай холбоотой асуудлууд нэгэн зэрэг үүссэн тул МАН-ын удирдлагууд яаралтайгаар эдгээр салбаруудын удирдлагуудад хариулцлага тооцох замаар асуудлыг өөрсдөөсөө түлхэж эхэлжээ.
ЦЕГ-ын дарга Ж.Болдыг улс төрийн ямар нэгэн өнцгийг баримталдаггүй, хол байдаг.
Тиймээс генерал цолыг нь хүртэл өмнөх Ерөнхийлөгч удаа дараа өнжөөж байсан гэх мэдээллэл сонсогддог.
Харин бензиний үнийг өнгөрсөн оны сүүлээс хойш хүчээр барьж, шатахуун импортлогч байгууллагуудад шахалт үзүүлсээр ямар ч үр дүнгүйгээр 6 сарын турш барьсан нь ЗГ-ын буруу.
Хэрвээ анхнаасаа уг асуудлыг шийдвэрлэсэн бол өнөөдөр бензин ингэж гэнэт их хэмжээгээр удаа дараа нэмэгдэхгүй байсан.
Энэ гэнэтийн их нэмэгдлээс шалтгаалсан асуудлууд ар араасаа тун удахгүй урган гарах болно.
Өөрөөр хэлбэл, шилээ дарсан асуудлууд ЗГ-ыг тогтворгүй байлгахад хүртэл нөлөөлөх эрсдэл үүссэн тул хариуцсан албан хаагчдаар нь "туг" тахиж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "уснаас хуурай" гарах бололтой.