Диана гүнжийн 15 жилийн гэрлэлт ямар байсныг харуулах гэрэл зургууд
Сонин ХачинДиана гүнжийг өдөр бүр хаа явсан газар нь папарациуд дагадаг байсан. Тиймдээ ч тэрээр өнөө хэр нь хамгийн их зурагтай эмэгтэй гэгддэг. Түүний гэрлэлт аз жаргалтай байгаагүй гэдгийг хүн бүр мэдэх бөгөөд энэ нь эцэстээ хууран мэхлэлт салалтаар өндөрлөсөн. Гүнж гуниг харуусал, ганцаардлаа дотроо хадгалж, гаднаа аль болох аз жаргалтай царай гаргахыг хичээдэг байсан ч, түүний жинхэнэ мэдрэмж, үнэн төрхийг ил гаргасан зургууд ч гэж байх аж. Та бүхэндээ тэдгээр зургуудыг хүргэж байна.
Диана гүнж Ханхүүгийн гэрлэх санал зөвшөөрсний дараа хэвлэлийнхний бай болсон
Гүнж хэвлэл мэдээлэл, папарациудтай дайтсаар амьдралаа дуусгасан нэгэн. Тэрээр ханхүүтэй сүй тавьсны дараа огцом олны анхааралд өртөх болсон бөгөөд үүнд дасах гэж багагүй хугацаа зарцуулсан нь мэдээж. Энэхүү зургийг ханхүүтэй үерхдэг байх үед авсан аж.
Хуримын өмнөх үеийн зураг
Тэдний сүй тавьсан тухай мэдэгдсэн өдөр Чарльзаас нэгэн сэтгүүлч “Та хоёр бие биедээ хайртай юу?” гэж асуухад ханхүү “Наа чинь юу гэсэн үг вэ?” хэмээн хариулсан бөгөөд “тийм ээ хайртай” гэж итгэлтэй хэлэхийн оронд ийнхүү цааргалсан байдалтай хариулт өгсөн нь гүнжид таагүй сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Тэдний дунд хайр байсан болов уу?
Бал сарын аяллын үеийн зураг
Балморал дахь бал сараа дуусгаад ирж буй хосууд гэхэд гүнжийн царайнаас баяр баясгалан аз жаргал үл харагдах аж. Тухайн үед нөхөр нь түүний яриаг сонсохоос илүү ном унших, зураг зурах дуртай болохыг гүнж ярьж байжээ. Тэд зөвхөн уран зохиол, уран зургийн талаар ярилцдаг байсан гэх бөгөөд нэг нэгнийхээ хувийн үзэл бодол, энгийн зүйлсийг ярилцдаггүй байсан аж.
Гүнж жирэмсэн болсноо зарлахын өмнөх өдөр
Гүнжийн ийм төрхийг олон харахгүй. Тэр үргэлж төгс төгөлдөр харагдахыг хичээдэг байсан тул ийм ядарсан төрхөө барагтай ил гаргадаггүй. Харин жирэмсэн болоод удаагүй байсан залуухан гүнж үнэхээр нойроо дийлээгүй бололтой.
982 онд хосууд анхны хүүхэд, хунтайж Уильямыг угтаж авав. Гэсэн хэдий ч төрсний дараах сэтгэл хямрал эх хүний баяр баясгаланг бүрхэв
Гүнж өглөө сэрээд орноосоо ч босохыг хүссэнгүй. Зүгээр л ядарч сульдаж, амрахыг хүссэн ч, нөхөр нь түүнийг үл ойлгож “хариуцлалагүй” гэхчлэн цоллож, сэтгэлд нь сэв суулгасан байна. Энэ мэт жижиг зүйлсээс тэдний харилцаа ямар хоосон хөндий байсныг мэдэж болно.
Гунигт өдрүүд үргэлжилсээр
Олон улсын аяллын үеэр хүмүүс бүх анхаарлаа зөвхөн Диана гүнжид төвлөрүүлж, Чарлез ханхүүг үл тооно. Энэ нь гүнжид таагүй сэтгэгдэл төрүүлж, хангалттай хөндий байгааг харилцааг нь улам бүр үгүй хийх вий гэх айдаст автуулна.
Шинэ Зеландад болсон цайллага дээр авахуулсан зураг
Гүнж залхсан, ядарсан байртай харагдана. Хүсээгүй газраа, дургүй хүнтэйгээ хамт ирсэн мэт харагдах гүнж.
Хосуудын хоорондох хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байв. Канадын айлчлалын үеэр авсан зураг
Чарльз ямар нэг зүйлийг тунгаан бодсон мэт доош харах бол, Гүнжийн харцнаас уншигдах зүйл алга, тэр хоосорч гүйцэж.
Энэхүү зургийг Хатан хаан Элизабет “1992 онд түүний гурван хүүхэд салсан аймшигтай жил байсан” гэж мэдэгдэл хийхийн өмнөхөн авчээ
Тэд хамт явах ч нэгэн рүүгээ харахыг ч үл хүсэх аж.
1996 оны 8-р: Эцэст гэр бүл салалт өндөрлөв
Тэрээр салах тухайгаа зарласны дараа анх удаа олны өмнө гарч ирж буй нь. Хүн бүр түүнийг ямар дүр төрхтэйгээр эргэн ирэх бол хэмээн сонирхож байсан бөгөөд гүнж харин ч цоглог эрч хүчтэй, гэрэлтсэн харагдаж байв. Яг л сэтгэлийн зовлонгоосоо салсан мэт.
Салалтын дараа гүнж Английн хатан болох боломжгүй болсон ч, анхаарлын төвд байсан хэвээр байв
Гүнж нөхрөөсөө салсан ч нийгмийн ажил хийхээ зогсоогоогүй юм. Тэрээр уяман өвчин, ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийг дэмждэг байв. Хүмүүстэй ажиллах нь түүний хувьд шинэ эрхэм зорилго болжээ. Тэрээр илтгэх урлагт суралцаж, алдар нэрээ хүн төрөлхтний ашиг тусын тулд ашиглахын тулд эх орныхоо элчин сайд болохыг мөрөөддөг байв.