Их сургуулиасаа хөөгдсөн залуу дахин ороод НУУЦААР төгсөж эцэг эхдээ гэнэтийн бэлэг барьжээ
Сонин ХачинIndy100-д мэдээлснээр найман жилийн өмнө Техас мужийн Ханс Муджик гэдэг залуу хичээлээ дийлэлгүй шалгалтандаа унасаар их сургуулиас хасагджээ. Энэ явдал хүүдээ ихээхэн найдвар тавьж байсан эцэг эхийх нь урмыг хугалж сэтгэлзүйн төдийгүй санхүүгийн хүнд цохилтонд оруулсан. Эцэг эхийгээ маш том харамсал шаналалд унагасанаа ухаарсан залуу бүхнийг шинээр эхлэхээр шийдэж хүнд хэцүү ч цалин өндөртөй ажил хийсээр сургалтын зардлаа цуглуулжээ.
Дараа нь элсэлтийн шалгалт өгч ахин их сургуульд оржээ. Ингээд амжилттай сурсаар өнгөрсөн жилд тэтгэлэгт багтаж чадсан агаад энэ жил сургуулиа төгсөж дипломоо гардаж авчээ. Гайхалтай нь энэхүү зургаан жилийн турш тэрээр их сургуульд элссэнээ мөн суралцаж байгаагаа эцэг эхээсээ тас нуусан байна. Аав ээж хоёр нь ч огт гадарлаагүй гэнэ. Залуугийн нууцалсан учир нь найман жилийн өмнө их сургуулиасаа хасагдаж эцэг эхийгээ шаналал гутралд унагасанаа цайруулах гэснийх аж. Ханс их сургуулиа төгсөж дээд боловсролын диплом авх болсоноо аав ээждээ гэнэтийн бэлэг болгон задалжээ.
Эцэг эх маань намайг дээд боловсролтой болгохыг маш их хүсдэг байсан. Хэдэн жилийн өмнө би их сургуулиас хасагдсан гэдгээ нуухгүй. Тэр үед эцэг эх маань хэрхэн зовж шаналсаныг хэлэхэд ч бэрх. Тэр өдөр л би аав ээж хоёроо ахин зовоохгүй гэж өөртөө амласан. Харин одоо зорьсондоо хүрч тэднийхээ хүслийг биелүүлж чадлаа. Аав ээж хоёр нь миний гэнэтийн бэлгийг жирийн нэгэн бичлэг хийж байгаа гэж бодож байгаа. Тэд намайг их сургуульд ахин орсон гэдгийг одоо болтол мэдээгүй. Дугтуйд миний төгсөлтийн баярын урилга байгаа юм- Ханс эцэг эх нь хүүгээ их сургууль төгссөнийг мэдээд баярлаж байгаа сэтгэл уярам бичлэгийг хийж цахимд тавьжээ. Энэ бичлэг 100 мянган лайк авсан байна.