“Файзер”, “Модерна” компаниуд вакцины үнээ нэмлээ
ДэлхийЕвропын холбооны нийлүүлтийн гэрээнд тусгагдсан “Файзер”, “Модерна” компаниудын Covid 19-ийн эсрэг вакцины үнэ нэмэгдсэн талаар “Financial Times” сонин мэдээллээ.
Тухайлбал, өмнө нь нэг тун нь 15.50 евро буюу 18.39 ам.доллар байсан "Файзер" вакцины үнэ 19.50 евро (23.15 ам.доллар) болж өссөн аж.
Мөн гэрээнд анх тусгагдсанаар нэг тун бүрийн үнэ нь 22.58 ам.доллар байсан "Модерна" вакцин 25.50 ам.долларын үнэтэй болжээ.
Мэдээлэлд ойр байдаг нэгэн эх сурвалжийн мэдээлснээр "Модерна" вакцины үнийг анх 28.50 ам.доллараар тогтоох гэж байсан ч захиалга нэмэгдсэнээр шийдвэрт өөрчлөлт орсон байна.
“Файзер” компаниас Европын холбоотой байгуулсан гэрээний талаар ямар нэгэн мэдэгдэл хийх боломжгүй гэсэн юм.
Тодруулбал, “Европын холбоо гэрээг бүрэн хянаж дуусахаас өмнө гэрээнд тусгагдсан мэдээллийг нийтэд дуулгах боломжгүй” гэжээ.
“Модерна” компаниас ч мөн мэдээлэл өгөхөөс татгалзсан аж.
Европын холбооноос энэ зуны сүүл гэхэд насанд хүрсэн амынхаа нийт 70%-ийг вакцинжуулахаар зорьж байгаагаа өнгөрсөн Мягмар гаригт /2021.7.27/ мэдээлсэн билээ.
Мөн вакцин үйлдвэрлэгч дөрвөн компаниас нэг тэрбум гаруй тун вакциныг есдүгээр сарын эцэс гэхэд хүлээн авч дуусна гэж ЕХ өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: WORLD