Сурагчдад Ерөнхийлөгчийн тэтгэмж олгоно
НийгэмОХУ-д 6-18 хүртэлх насны сурагчдад Ерөнхийлөгчийн нэг удаагийн тэтгэмж олгохоор болсон талаар КП агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 6-18 насны сурагчдад нэг удаад 10 мянган рублийн тэтгэмжийг өнөөдрөөс эхлэн олгож эхэлсэн байна.Энэ тэтгэмжийн хөтөлбөрт 20 сая гаруй хүүхэд хамрагдах аж.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард зарлиг гарган, сургуулийн насны хүүхэдтэй бүхий л гэр бүлд сургуульд сурдаг хүүхэд тус бүртээ 10 мянган рублийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн юм. Энэхүү тэтгэмжийг наймдугаар сарын дунд үеэс эхлэн олгохоор төлөвлөж байсан ч "есдүгээр сарын нэгэнд яаралгүй бэлтгэх боломжийг нь бүрдүүлэх" үүднээс тэтгэмж олголтыг эрт эхлүүлэхийг Путин үүрэг болгожээ.