Л.ЭРДЭНЭЧУЛУУН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЗАМЫН-ҮҮДИЙГ УЛАМ ДОРДУУЛАВ УУ?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-02 16:18:44


Замын-Үүд суманд нөхцөл байдал хүндэрч орох гарах бараа таваар гацсан байдалтайгаар зургаан сарын нүүр үзэж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр танилцаад хил, гааль, Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарсан тухай мэдээлэл хийсэн. Үүний дараагаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 5-6 авлигач нарыг барихаар  Замын-Үүдэд хэвлэлийнхнийг дагуулан очиж сүрийг үзүүлсэн. Улмаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд дэх ажил сайжруулах, гацаа саадыг арилгуулах зорилгоор гурван сарын хугацаатайгаар Замын-Үүд рүү томилуулаад байгаа билээ.

Тэгвэл Замын-Үүдийг цэгцэнд оруулахаар очсон Л.Эрдэнэчулуун дарга ажлаа ариутгалын хаалга солихоос эхэлж, түүнийгээ цахимаар сүртэй сурталчилаад авна лээ.  Харин орох гарах бараа таваар гацсан асуудал, хүнд суртал, авлига гаарсан гэх бодит нөхцөл байдал шийдэгдсэн үү гэвэл үгүй бололтой. Учир нь ажлын хэсэг томилогдоод нөхцөл байдал дээрдсэнгүй улам дордсоныг иргэд, тээвэрчид хэлж байгаа юм.

Хил гаалиар ачаа удаашралтай байгаа нь авлига,  албан тушаалын хэрэг байж магад хэмээн сумын засаг дарга Г.Анхбаяр тэргүүтэй зургаан хүнийг баривчилсан ч төд удалгүй суллагдсан. Ажилдаа эргээд томилогдсон Замын-Үүдийн засаг дарга Б.Анхбаяр хэлэхдээ, “Замын- Үүдэд хил гарахаар яг одоо 1700 машин оочерлож байна. Ажил сайжруулах гээд ирсэн ажлын хэсэгт дүн тавихад арай эрт байна, цаг хугацаа харуулах биз” гэжээ. Тэгэхээр Замын-Үүдийн Засаг даргаас эхлээд жолооч, тээвэрчид Л.Эрдэнэчулуун даргатай багт лав сайн үнэлгээ өгсөнгүй.  Ажлыг сайжруулах биш улам дордуулж байгаа тухай Уяач Л.Цандэлэг хүртэл бичсэн байдаг.


Холбоотой мэдээ